Friday, January 12, 2007

Ерөнхийлөгчийн ивээлээ гэж?

Сүүлийн үед үр өгөөжөө өгсөн өгөөгүй нилээд ажил ерөнхийлөгчийн ивээл доор гэсэн тодотголтойгоор зохиогдох болжээ.

7 сараас хойш л өөрт мэдэгдсэнээ тоолоод байтал 5 болоодохов

7 сарын сүүлээр болсон Оюуны Хөрөнгө оруулалтын чуулган гэж Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас санаачилан зохиосон ажил ерөнхийлөгчийн ивээл доор болсон юмдаг. Танхимаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Цахим Өртөө Холбоо энэ чуулганыг зохион байгуулах ажилд хэр чинээгээрээ оролцож бүртгэлийг гүйцэтгэн, хэлэлцүүлгүүдийг хөтлөн, онлайн шууд дамжуулах ажлуудыг нь хийсэн тул сайн санаж байна. Харин үр дүн нь юу болчихов доо байз?

Зун болсон Монголын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд нилээд хэдэн арга хэмжээ бас л ерөнхийлөгчийн ивээл доор болоод байх шиг дуулдсан. Лавтай мэдэхээр Дэлхий яруу найрагчдын 25-р их хурал байна. Өмнө нь ивээлд нь байгаагүй 24 удаа зохиогдоод уламжлал болчихсон юм хүртэл ивээлд нь шургаж орчихоод байгаа ч юм шиг.

10 сарын 21,22-ны өдрүүдэд "ИХ МОНГОЛ ИХ ИРЭЭДҮЙ - 2006" Залуучуудын Эрдмийн Чуулган уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ивээл доор "Эрхэт сүлд" жуулчны баазад зохион байгуулагдав гэсэн мэдээ бас харагдаадахсан. Зар мэдээ нь сүртэй гэж, үр дүн нь харин юу болсон юм бол.

11 сард болж өнгөрсөн хуучний Интернациональ, сүүлдээ Монгол Говь нэртэй болсон Чөлөөт бөхийн олон улсын тэмцээн бас л Ерөнхийлөгчийн нэрэмжит хэмээгдэх болов. За яахав Нэрэмжит болон Ивээлдээ авах гэдгийн хооронд бас ялгаа бий байх. (Нэг удаа болоод өнгөрөх магадлалтай ажилд нэр хавсаргавал Ерөнхийлөгчийн ивээл дор гэж нэрлэнэ. Байнга зохиогдоод байх магадлалтай бол Ерөнхийлөгчийн нэрэмжит гэнэ гэсэн нэг хамаарал байгаа ч юм бил үү хэн мэдэхэв)

Одоо энэ байн байн хойшлоод байгаа Гадаадад төгссөн залуу эрдэмтэдийн улсын зөвлөлгөөн гэж Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас хийх ажил бас л ерөнхийлөгчийн ивээл дор гэсэн тодотголтой. Яамнаас ирүүлсэн саналын дагуу Цахим Өртөө Холбоо энэ ажилд Монголчуудынхаа санаа бодлыг нэгтгэж өгөх үүрэгтэй http://forum.tsahimurtuu.mn форум ажиллуулж байгааг та бүхэн мэдэх байх. Харин зохион байгуулалтын ажилд ямар ч оролцоогүй юм шүү гэдгийг энд давхар хэлье. Энэ талын асуултууд форум дээр тавиад байгаа харагдсан.

Ер нь энэ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ гэдэг юм бүхнийг өөртөө соронзон мэт татдаг үгний цаана ямар юм дагалдаад байна аа? Ер нь Ивээл гэж юуг хэлсэн үг вэ? Ерөнхийлөгчийн веб хуудсанд л лав Ерөнхийлөгчийн Ивээл гэж юу болохыг тайлбарласан юм алга, ивээлдээ багтаагаад байгаа тэр олон үйл ажиллагаануудтай холбоотой тусгай булан мэдээлэл ч үгүй юм.
Нэгэнт энэ талын тодорхой ойлголт, тайлбарласан мэдээлэл байхгүй болохоор тэр хоосон орон зай нь Ерөнхийлөгч тэдгээр ажилуудыг санхүүжүүлдэг юм болов уу? Эсвэл нэрээ ашиглуулсаны төлбөр авдаг юм уу? Яаж ивээлд нь багтдаг юм бол? Ивээлдээ авснаар үр дүнд нь хяналт тавьдаг тогтолцоо бий юм болов уу? гэсэн есөн шидийн таамгууд, асуултуудаар дүүрээд байх янзтай. Тодорхой тайлбар хийхгүй бол энэ таамаг асуултууд дээр тулгуурлаад элдэв эвгүй хавгүй дүгнэлтүүд гараад эхлэх вий дээ.

Зарим хүний ярих нь Ерөнхийлөгчийн ивээл доор ажил хийвэл хөрөнгө мөнгө олдох, зар сурталчилгаа хийхээс эхлээд юм хурдан бүтдэг гэсэн юм дуулдах юм. Энэ эрүүл сэтгэлгээ мөн үү?

Нэг их сайхан нэр гуншин болсон үр дүн нь гарсан гараагүй баахан юм ивээлдээ аваад байвал ерөнхийлөгч гэдэг албаны нэр хүнд навс унаад эхлэх юм биш биз. Нэг бодож үзэж цэгцэлмээр юм биш үү дээ. Тэр Ерөнхийлөгчийн тамгын газарынхан, эрхэм зөвлөхүүд гээд зөндөө л хүн энэ бүгдийг хийж байгаа байж таарна даа.

Ингэхэд манай энэ ерөнхийлөгчийн гэгдэх вэб хуудас уламжлал болон хадгалагддаг эд үү ерөөсөө л хамгийн сүүлд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааны настай эд үү? Өмнө нь яг энэ хаяган дээр өмнөх ерөнхийлөгчийн холбогдолтой мэдээллүүд байсан. Тэр нь хаа нэгтээ архивлагдсан юм ер харагдахгүй юм. Төрийн бодлогын уламжлал энэ тэр гээд л ярьдаг улс. Бодох л асуудал байлтай.

9 comments:

Ш. Баатар said...

Bataa maani ih zoev asuudal hoendson baina. Ene talaar bid bas sanal bodloo uralduulah tsag irjee. Blogiin yertontsond tsag haramgui orj irj baihaad bas bayarlaj baina.

Д.Цэрэнбат said...

Tiim ee ho, Hachin l yum bolood baigaa yum. Ug ni jaal yum sudalj baigaad bichij tsahim deer taviya gej bodood yavsan Tsag oldohgui bolohoor ni blog deer tavichihlaa. Blogoor humuusiin sanal jaal sonsoj baigaad niiluuleed neg yum bichij boloh baih. Haraad baihad ene zarim ...stan ulsuudyn yeronhiilogchid neremjit yum ih hiilgedeg bolson yum baina.

М.Огоо said...

Sain bna uu? tanii neriig end tendees ih harj tsahimurtuu mailing listeer bichsen zuilsees chini unshij bailaa. Odoo tanii sanaa bodloos shuudhan huvaalzah bolomjtoi bolsondoo bayartai bna.

Anonymous said...

Sain uu, Bataa. ene asuudlyg hunduh ni yahyn argagui zuv. Mongol bol monarchy-tai uls guren bish, shineleg sorgog buhen erunhiilegchiin iveeld gej "brand" lagdah albagui. hucheer shahuu iinhuu hamruulj baigaa ni democracy-d niitsehgui met sanagdaj baina. amjilt husye

D.Sainbayar said...

Yerunhiilugchiin alba, esvel ene talaar medeeleltei baigaa alban tushaaltanguud ene talaar tailbar bicheesei dee. Tailbar bichine gedeg ni uuruu ajilaa hiij buin neg heseg shuu dee. Ter Gadaadad tugssun zaluu erdemtdiin ulsiin chuulgan gedgee "Undur hugjiltei orond tugssun zaluu erdemtdiin chuulgan" gesen elii balai ner tom'yogoor anh nerlesen baisaniigaa harin ovoo zaschihaj dee. Tegeegui bol jishee ni Moskvagiin ih surguulias doktor avsan hun oroh bolomjgui boloh geed baina aa daa. Amerikuud Third world country gej doosh hiij tomyoldog shig...

зЭрЭгЛэЭ said...

Ерөнхийлөгчийн ивээл дор ямар нэг ажил зохион байгуулах нь өөрөө олон шалтгаантай байх. Энэ мэдээж цэвэр эрүүл сэтгэлгээ биш. Гэхдээ ийм байдалд хүрэхээс өөр аргагүй болоод байдгийг өөрийн ажлын цөөн хэдэн жилийн туршлагаас харж бодсон юм. Монголд төр-иргэний нийгэм-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа их дутмаг байдаг бөгөөд ямар нэг хамтарсан хурал, уулзалт, зөвлөлдөөн хийх гэхээр төрийн байгууллагууд их хойрго ханддаг. Political will их дутдаг.
Тэгэхээр тэрхүү "хойрго" хүмүүсийг хөдөлгөхийн тулд ямар нэг хөшүүрэг хэрэгтэй болдог нь тухайлбал Ерөнхийлөгч болж байх жишээтэй. Иргэний нийгмийн хэсэг дуу хоолойг нь төр сонсохгүй болохоор жагсаал хийдэг нь үүнтэй бас холбоотой. Энэ байдлаас гарахын тулд public-private dialogue, co-consultation зэрэг механизмыг үр дүнтэй бодитойгоор хэрэгжүүлэх нь чухал гэж боддог юм.

Anonymous said...

Ерөнхийлөгчийн ивээл доор ч гэсэн монголд янз бүрийн арга хэмжээнүүд зохиогдож байгаа нь сайн хэрэг.
Миний бодлоор тэрхүү ивээл доорх ажлыг, арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүст гол асуудал байгаа. Тэд л өөрсдөө хүсч асуудлыг шийдэж байгаа. Тэрнээс Ерөнхийлөгч маань би энийг июээл доороо авмаар байна гэхгүй.
Бидний монголчууд хүний нэр төрийг ашиглаад сурчихсан, үнэгүй зүйлд нугасгүй ард түмээн...

Д.Цэрэнбат said...

Yeronhiilogch maani o'oroo iim yumiig minii iveel gej oilgono. Iveeld ajil hiivel ur dungee ingej tailagnaj baina geed todorhoi yum helj baih heregtei baih aa. ternees Mongol ulsyn yeronhiilogch gedeg ugiig hen durtai ni yu durtaigaa hiihed ahsiglaad baih hemjeend hurgej bolohgui. Ene ni yeronhiilogchiin o'oriih ni medej shiideh asuudal baiguushtai bailtai. manaihan ingeed l minii neriig ashiglaad baihyn, yamar hereg baina aa geed arai suuj baidaggui bailgui dee.

amantai said...

Ene iveel bol Enhbayar dargyn ued bol neleen havtgairsan shuu neeree. Baiguullagynhee ner toriig deeshluulie, PR daya gesen humuus Eronhiilogchiin iveel dor zohion baiguulah ih hobbytoi baisan yum. Tegeed ene baahan iveegddeg uil ajillagaanuud n shuugdeed shuugdeed iim ih bolj baigaamshuudee. Yamar shalguuraar yaj iveegdegiim buu med. Lav tamgyn gazart tusgailsan durem juram bol baihgui. Iveel geed yamarch huuliin bus ner tomyog oruulj ireed uil ajillagaa yavuuldag n er n ih hachin. Tegeed eronhiilogchiin iveeleer yavagdana geheer ihenhdee Eronhiilogch esvel tuunii toloolol ochij ug heldeg l ajiltai. Yahav zarim tomoohon bodlogyn chanartai uil ajillagaand bol Tamgyn gazar oroltsdog baisan l daa. Undesnii forum mayagiin yumnuud. Tedgeeriin daraa todorhoi, bichig barimt garaad, zarim n bur huuli bolj orgon barigddag ch tohioldol baidgiin. Elbegee darga irsenees hoish shine site bii bolgono geed huuchniigaa eronhiidoo ugui hiisen baih. Uul n neg heseg shine sitetei ch gesen orj boldog baisiin, tusgai directorygoor odoo yasiim buu med. Eronhiilogchiin iveeleer zohiogddog uil ajillagaanuud er n tegeed ihenhdee bas oort n ch ashigtai end tend PR surtalchilgaagaa yavuulahad heregtei l baisiim shig baigaam. Er n songuuli dohood irehed Enhbayar darga 4 jiliinhee uil ajillagaag 7 boti nom bolgood hevluulj gargasan ldaa. Haival oldoh l baih. Nadad bol baidag l yum. Yag alban yosni uil ajillagaanyh n tailan bol medeej Tamgyn gazryn arhivt hurteemjgui baidlaar uurd hadgalagdaj uldej baigaam l da hoorhii.