Wednesday, January 16, 2013


Бодол сэтгэлээ нээлттэй байлга, болзол төсөөллөөр бүү хүл
Буруугийн угт зөвийн учиг байдагийг тунгаа
Бултаар зөвтгөх зүйлч буруудаж болдгийг сана
Үнэний төлөө гэж бүү хашгир
Өөрөө тэр чинь байнга хувирч байдгийг ухаар
Эргэлдэж байдаг шигээ бөөрөнхий энэ хорвоод
Эргэлзэх хэрэггүй дээ,  өнөөдрийн үнэн маргаашийн худал болдогт бүү гайх

Tuesday, January 15, 2013


Хов живийн яриаг зөв сонсож сур
Холын сайн явдлын жор болгож сур

Monday, January 14, 2013

Гарт баригдаж нүдэнд харагдах бүхнээ сувидагласаар эрхэм бүхний үндэс эрдэм оюуныг анзаарахаа байчих вий л гэж

Имрэгдэм бүхэн дуусах хязгаартай
Их ч байлаа арвилан зараарай
Оюунлаг бүхэн ундрах нигууртай
Бага ч байлаа дэвэргэн дэмнээрэй