Tuesday, June 14, 2016

Алсын замд зоригч довонд бүдрэхээ эс тооно
Айлын хооронд шогшигч довоо эргүүлж өшиглөнө

Tuesday, June 07, 2016

Урьтаж харж сэргийлж чадаагүй бол
Улирч өнгөрсөн явдлын хойноос
Уулгалан сүржигнээд хожих нь бага даа
Ухаж тунгааж шалтгааныг таньж
Урдах үйлийнхээ хөрс болговол
Угтаа тэр л олз мөн
Бодлын дусал
Хөгжил гэдэг хөдөлгөөн, зогсож болохгүй
Хөгжил гэдэг чиглэлтэй, ухарч болохгүй
Хөгжил гэдэг үе шаттай, үсэрч болохгүй
Хөгжил гэдэг шалгууртай, шантарч болохгүй
Бодлын дусал
Болж өнгөрсний дараа болохгүйг яригсдад
Нар гарахаар халууцлаа гэх, нимгэлж байх нь яасан юм.
Үүл дайрахаар даарлаа гэх, зузаалж байх нь яасан юм

Monday, June 06, 2016

Оролцож/оролдож буй юм бүхэндээ
Ойшоож сэтгэлээсээ л ханд
Магад цагийн уртаас эргэн харахад
Мадаггүй чухлыг бүтээлцсэн л байх вий

Бодлын дусал