Блог нээхийн шалтгаан
Өөрийн бодол санаагаа ирмэг үзүүрийг нь илж мөлийлгөлгүй, өөх хөвөнд боолгүй бичиж суухад энэ блог гэгч ер зүгээр санагдаад буй. Юутай ч цаг заваараа бодол сэтгэлийн үзүүр хүрэх алив бүхнийхээ тухай өмнө буулгасан хийгээд ирээдүйд төрөх зүйлсийг энд бичиглэн оруулсугай хэмээн зориглов. Энэ Блог Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг