Sunday, November 10, 2019

Чөтгөрийн амнаас бурханы үг гарч болно
Үгийг эзнээс нь салгаж өгөөжийг нь шимэж сур

10 Nov 18

Friday, November 08, 2019

Өөрийн бүхнээ өөрийн байлгах гэвэл
Үе үехэн хүнийрхүү нүдээр ажигла
Өөтэй санагдвал зас
Өнгөц санагдвал гэгээр
Өгөөмөр санагдвал дэлгэрүүл
Чиний үг чиний үг биш байвал яана
Чичирч хамгаалсан бүхэн чинь хүнийх байвал яана
Өөрөөсөө үе үехэн ангижирч сур
Өөрийн бүхнээ хүнийрхүү нүдээр ажиглаж бай

Monday, November 04, 2019

Агуу нэгний бүтээсэн гайхамшгийг мэдэлгүй насыг барна
Хэн бүхнийг хайрла
Адгийн нэгний тарьсан гайг баралгүй насыг барна
Хэн бүхнээс болгоомжил

04 Nov 2018