Posts

Showing posts from 2007
Өмнө өө тулгарах асуудал бүрт Өөрийгөө Ол Нээ Илэрхийлж сур -Эс тэгвээс Өрөөлийн үгэнд хөтлөгдөн "боол" мэт амьдрачихуй
Бурууг минь оносон үнэн үг сонсохуйд мэдсээр атал хоолойд тээглэх юм даа, гулигалгүй залгиж шингээж сурахсан Бусдад бас бурууг нь чичилсэн хатуу үг тэвчиж чадалгүй хэлчих юм даа, зөөлөн хэлж шингээлгэж сурахсан
Хэлцэх үед уралдаж ярихаасаа өмнө ухаж тунгааж харьцуулж бай, үзлээ өөртөө тэгэж батжуул Хэлэхээсээ өмнө элдэв асуултад түгдэрч ээдрэхгүй хариулттай бай, үнэмшилийг бусдад тэгэж төрүүл

Сайн үйл нөхөрлөлөөс Саар үйл дайсагналаас

Сайнгүй Муу хүн, Муугүй Сайн хүн гэж үгүй Сайныг нь олж харж магтан урамшуулваас Нөхөрлөл үүдэхийн эх Саараар нь дуудаж уурлуулан бухимдуулваас Дайсагнал үүдэхийн шалтаг
Надад тоолж барамгүй муу шинжүүд бий, би мэднэ - Зөвхөн намайг зэмлэ Надаас ганц ч болтугай сайн шинж олж харваас тэр нь миний ард түмний надад өвлүүлсэн өв - Тэднийг минь магт

Сэтгэ зүтгэ

Image
Британи улсад ажиллаж суралцаж хийж бүтээж явсан, яваа Монголчуудтайгаа ярьж хөөрснөө Британий Монголчууд нэртэй булан нээн Блог дээрээ оруулж байхаар шийдэв. Энэ булангийн маань анхны бичлэгээр энэ сэдвээр анхлан хийсэн ярилцлагаа орууллаа . Ярилцлагыг 7 жилийн тэртээ 2001 оны 9 сард анх танилцсан, өдгөө өрх гэрээрээ дотно сайхан нөхөрлөж яваа Батсаа андаасаа авч Цахим Өртөө сүлжээгээр олонд хүргэж байжээ. С.Батсайхан Дундговь аймгийн Эрдэнэ-Далай сумын харъяат, Малын эмч мэргэжилтэй, Их Британий Рийдин хотноо Мастерийн зэрэг хамгаалсан Єнгєрсєн хавардаа 4 сарын їед санагдана, орой гаднаас дєнгєж орж иртэл утас жингэнэв, авбаас “Хєєе, цаана чинь нэг Монгол залуу зудад нэрвэгдсэн малчин тїмэнд туслахаар 100,000 паундны тусламж олсон байна.” хэмээн сїлжээний анд Д.Чинбат дуулгаад “ хоюулаа очиж уулзая. Сїлжээндээ сонин дуулгая. Рийдингийн Их сургуульд Мастер хийж байгаа Батсайхан гэдэг залуу гэнэ.” хэмээн санал болгосноор хэд хоногийн дараа бид хоёр Рийдинг хотын зїг хурдалж зам ...
Авралын гэрэл цацаруулж явдаг мэт хэн нэгэнийг бүү шүтэн бишэр Алсрахуйд нь сэтгэлд тань унах сүүдэр төдий урт болчихдог юмаа Сайхнаар бүхнийг бодож явахад сэтгэл дүүрдэг нь үнэн ч Саарал энэ хорвоод даарах сүүдрээ бодож дасах сэтгэлийнхээ жолоог татууштай

Номун Далай - Монгол номын цахим дэлгүүрийн нээлт

Image
Эрхэм та бүхний өмнө цахим ертөнцөд мэндэлж буй Номун Далай хэмээх нэгэн айл өрхөө татаж, үүдээ нээж байна. Дэлхийн өнцөг булан бүрт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр тархсан Монголчууд бидэнд өнөөг хүртэл өөр өөрийн оршин суугаа улс оронд эх Монгол хэлээр хэвлэгдсэн ном сонин, оюуны бүтээлээс хүртэх боломж, таатай орчин үгүйлэгдсээр ирсэн билээ. Өнөө цагийн Монгол түмэн та бидэнд эрдэм ухаанд суурилан хэрэгжих учиртай: ♦ хэл соёлоо хадгалж үлдэх, хөгжүүлэх; ♦ хүн төрөлхтөний соёлыг өөрийн соёлын өнгө онцлогоор баяжуулан чимэх хэмээсэн хос үүрэг оногдож буй хийгээд эл үүргээ эс биелүүлвээс ♦ гадаад улс орнуудад суугаа Монголчуудын хувьд эх хэлээ мартах, өв соёлоосоо алслагдах, гадны хэл соёлд аажмаар уусах; ♦ та бидний хэл соёлын үнэт зүйлсийг бусад улс орны ард түмэн утгачилан ойлгохгүйд хүрэх гэсэн мөн л хос түгшүүр хаалга дэлдэж буй нь бодит үнэн болжээ. Энэхүү хос түгшүүрийг арилгаж, үүргээ биелүүлэхийн гол учиг нь та бид аливааг тунгаан шүүж, зохист шийдэлийг гаргаж чадах оюуны ...
Цэцэгний өнгөнд бүү уна үндэс нь хаана шигдэснийг тогтоо Цэцэн үгэнд бүү хуурт үүслийн шалтгаан нь юундыг шинжил
Дурлал хайр зүрхнээс ургадаг болохоос тархинаас тушаагддаггүй болой, иймд Зүрхэнд ургасан хайр үгүй бол тархинд таригдах хайр ------------------------------ хайр биш шаналал болмой

Дөрөө харш

Болгож бүтээнэ хэмээн тэмүүлж байна уу, --------- залуу насны гэрэл тусаж буй нь тэр ---------------- хурц тод хурд ихтэй ч гэнэдэх нь бий шүү Болдог нь зургаараа л болж дээ хэмээн дурсаж сууна уу, --------- ахимаг насны сүүдэр унаж буй нь тэр ---------------- явдал чангаах ч сургамж арвин шүү Гэрлийн тодоор сүүдрийг бүгээнтүүлж, ---------------- ---------- гэнэн явдлаас сургамжаар тойрч Гэрэл сүүдрийн орчлонд хөгшин хийгээд залуу -------------------------- дөрөө харшуулж байгууштай

Дундыг тулгасан хорвоо

Илүүрхэж ил гарч бардаж болдоггүй Дутуурхаж дорд орж хохиромгүй Туйлын юм үгүйг тулгасан энэ хорвоод Тэг дундуур нь сажилж явах болж байна уу?

2007 оны Наадмын бөхийн барилдааны тухай бодол

Монгол түмний энэ жилийн баяр наадамын бөхийн барилдаан бодол таамаг алд дэлэм зөрүүлсэн үзэж суухад байтугай дурсаж ярихад дундрамгүй сонинтой болж өнгөрлөө. Улсын аварга болон арслан цолтой хүн шөвгийн 4-т үлдээгүй наадам өмнө тохиож байсныг он жилтэй нь хэлчих хүн энэ олон сонин хэвлэлийн мэдээнээс харагдахгүйг бодоход хавьд тохиогоогүй сонин наадам болов болтой. Энэ наадмын бөхийн барилдааныг "Бөхийн шинэ үе хүч түрэн гарч ирснийг энэ жилийн наадам тунхаглалаа" хэмээн Өдрийн сонин , "Үндэсний бөхийн шинэ үе түрэн орж ирлээ " хэмээн Өнөөдөр сонин дуу дуугаа авалцан дүгнэв. Бөх үеээрээ байдгаа гэж ярьдаг. тэгэхээр нэг үе гарч ирж буйг хүлээн зөвшөөрөхөөс яахав. Гэхдээ энэ удаа тэд ингэж бөөн цулаараа гарч ирэх нь хүч түрэн орж ирэв үү, хий зайгаар нэг дүрс хийв үү? гэсэн бодол толгойд эргэлдэх. Хэрхэснийг ирэх жилийн наадам харуулах хэрэг. Ямартай ч наадмынхаа өнгө хийморь болж барилдсан бөхчүүддээ баяр хүргэж олон жил амжилттай сайхан барилдахын ерөөл...

Баяр наадмын дурсамж - Монгол бөх

Image
Монгол түмний баяр цэнгэлийг бөхийн барилдаангүйгээр төсөөлөхөд бэрх. Төсөөлөхийн ч аргагүй. Эрийн гурван наадмын гол нэгэн төрөл нь үндсэний бөхийн барилдаан. Түрүүлсэн бөх, морь хоёр жилээ даадгаа хэмээн хууччуул хэлэх. Үнэхээр ч хүн ард жилийн турш л тэр жилийн түрүү бөх морьдоо ярьцгааж дараа жилийнхийг таамгалцгааж суудаг шүү дээ. Хүүхэд ахиуд хөгшчүүл өвөөгийнд маань цуглаж шатар тоглож мөн элдэвийг ярих л даа. Ярианий гол сэдэв нь бөх морь хоёр. Ангайтлаа сонсоно доо. За тэгээд л хүч бярийнх нь элдэв домгийг дуулж, нэр сургийг нь сонссон аварга арслан заануудыг санаандаа төсөөлж тийм мундаг хүн болохсон хэмээн эргэж хурган унтаж чадахгүй хэвтдэгсэн. Хөдөөний хүүхдүүд хөлд орохоосоо л барилдаад эхэлдэгийг юу эс андахав. Гэрийн сүүдэрт суусан хөгшчүүл ааруул ёотон барьчихаад л "за барилдана аа хө" гээд л үзэлцүүлж өгөх. Энд тэндээс нь мэх зааж урам хайрлана заримдаа унаж явахад нь түшиж босгоод хүртэл барилдуулаад байна. Давсан нэгнийх нь цолыг дуудаж ааруул ёотон...

Баяр наадмын дурсамж - Хурдан морь

Image
Хөдөө нутагт өссөн миний бие хөдөө нутгийн л бусад хүүхдийн адил баяр наадмын морь, бөх гэсэн хоёр төрөлтэй нь хар багаасаа холбогдон эр өсөж эсгий сунасан нэгэн. Харин сурын харваа манай нутагт ерөөс байсангүй. Эхлээд хурдан морины уралдааны тухай өөрийн л мэдэхээсээ хуваалцая. Миний бие хурдны морийг 5 настайгаасаа тар сунгаанд, 7 настайгаасаа наадамд унаж уралдаж эхлэсэн нэгэн. Морь хурдална хурдлуулна гэдэг нарийн ухаан. Ямар шинж төрхтэй морь байх учиртай, ямар уяа таарах нигууртай, ямар аргаар уралдах ёстой гэдэг тус тусдаа маш нарийн ухаан бөгөөд өөр хоорондоо салшгүй холбоотой байж наадмын давхил буюу эцсийн дүн нь гардаг. Хурдан морины шинжийг хамгийн богинохон үгээр илэрхийлнэ үү гэхэд нэгэн алдарт уяачийн эмээл тохоход хотгор байна гэсэн уг түрүүлж байсан юм гэдэг. Энэ үгийг л задлан шинжвээс хурдан мориний бүхий л шинж илэрч байдаг аж. Хүн бүрийн морь таних эрдэм тусдаа. Өвгөд наадам сунгааны газар тойрч суун тамхилцгаан элдэвийг хүүрнэн Энэ мориний гэдэс нь та...

Баяр наадмын тухай дурсамж

Эл дурсамжийг би 1998  онд бичиж хожим нь Цахим Өртөө сүлжээгээр илгээж байлаа. Тэр цагаас хойш миний баяр наадмыг үзэх хандах хандлагад маань тодорхой өөрчлөлт орсон байх юм. Гэсэн хэдий ч Монгол наадам мөнх оршиг! хэмээх сүсэл минь алдагдсангүй тул эл дурсамжаа блогоороо дамжуулан дахин хуваалцая .... Зуны дэлгэр цагт хотол тvмнээрээ цэнгэн нааддаг Монгол vндэстний vндэсний их баяр наадам дөхөж байна. Яг жилийн ємнє 1998 оны их баяр наадмын урьд орой Монстуднет-ийн чат өрөөнд хилийн чандад суугаа хоёр Монголын хооронд нэгэн ийм яриа болж билээ Наадам маргааш гээд л эх оронд маань мєн ч сайхан байгаа даа одоо? Yхсэн хойноо хушуурандаа алалдаж шороонд булуулаад наадмийн сайхан нь хаанаа байдаг юм бэ? Энэ нэгэн ярианаас наадам гээчийг би єєрийнхєєрєє хэрхэн төсөөлдөгөө тvмэн олонтойгоо хуваалцахсан хэмээх бодол vлдсэн юм. Дараа жилийн хол санагдаж байсан наадам ойртжээ. Дурсамж сэдрээн бодлоо хуваая. Эр бяр хvч ухаанаа сорих эр хvний єнє эртний гурван сорил нь он цаги...

Мэдээлэл мэдлэг болохын тухайд

Хэн нэгний үг сэтгэлд нийцэм сонсогдохуйд ойлгочихлоо гэж бүү бод, эргэн тунгаа Хэлж тайлбарлахад амаргүйгээр бодолд тань орооцолдчихсон буй, ээдрээг нь тайл

Орчлон өөрөөс эхлэнэ...

Өрөөлийг хүндэл, бүү шүт Өөртөө итгэж омог бардам амьдар, бүү хуур

Бөөрөнхий орчлонд . . .

Санаа зорилгоо явах чигээ болгон зам тат, гажихгүйг хичээ Шалих шалихгүй замын явдалд бага элэгд, бөмбөрцөг хэлбэрш 10 гаруй жил дуншсан 2 мөр өнөөдөр мэндлэв -2007-06-19

Бодлын дуслыг тосохуй

Үнэн мөн цагийн эрхээр түмэнд харагдана аа анд минь Үгээр өлгийдэж хайрлаж сүүдэр тусгахгүйг хичээ Үглэж дуулан энэ энэ хэмээн хашгичваас Өндөгөө голсон шувуу шиг нүүрээ буруулна шүү, түмэн 2007-06-08 ----------------------------------------------------------- Мууг өөрт үгүй мэт бодож бүү бард Мунхаг муухайн үр таны л дотор бий Сайныг зөвхөн бусдаас хайж бүү бэтгэр Сайхан бүхний үр таны л дотор бий Цөхөрч туйлдахын мөчид ч сайн нь муугаа дарж байваас Чухамдаа та Хүмүүн болж буйн гэрч 2007-06-06 ____________________________________________________________________

Бодлын дуслыг тосохуй

Хүний газар явах дор Монгол хэмээх үг нэрний минь хэсэг, миний тодотгол байх учир хичээж чармайж явахаас аргагүй. Бурууг хийсний цээрлэл Монголоороо дуудуулахад ичин бухимдаж өөрийгөө зүхэн, зөвийг хийсний шагнал Монголоороо дуудуулахад сэтгэлд нар мандаж Монголоороо бахархадаг аа. Эл үйлийн үр бодлын минь дусал: Надад ганц ч болтугай сайн чанар байваас тэр нь миний ард түмний надад өвлүүлсэн өв, тэднийг минь Магт Надад түмэн муу чанар бий Би мэднэ, зөвхөн намайг Зэмлэ

Орчин цагийн бүжиг хийгээд ороо бусгаа цагийн байдал

Image
Бүтээл гэгч зогсолтгүй ундарч арвижаж байдаг баялаг. Түрүү жил Цахим Өртөө сүлжээнээ уншигч олон уран бүтээлээр нь дамжин танилцаж байсан зураач Тoдын Отгонбаяр ахтай саяхан дахин холбогдож өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн уран бүтээлийн олз омгийн сонингоос нь сонирхов. Жилийн дотор урын сан нь oлон уран бүтээлээр арвижсанаас түүний өнгөрсөн онд зурж Баруун Английн зураачдын ээлжит үзэсгэлэнд ( West County Art Exhibition)-д тавигдsаn “Modern Dance”буюу “Орчин цагийн бүжиг” зургынх нь талаар тусгайлан ярилцлaa Өнөөгийн Монгол орны цаг нийгмийн байдалыг үзүүлсэн хэмээн өгүүлсэн энэ бүтээлийнх нь шийдэл тун өвөрмөц санагдсан тул дэлгэрүүлэн сонирхож уншигч таны сонорт хүргэхээр зорисон юм. Энэ удаа тэрээр их л улс төржсөн байдлаар ярьж байгаа нь ноднинхон шинэ санаа бодлуудад хөтлөгдcөн шинэ төрөл хэлбэрийн уран бүтээл л туурвиад байхаас өөр бодолгүй гэж байсан энэ хүнийг юу тийнхүү буцаан татав гэдэг нь мөн сонирхол татлаа. Таны энэ зураг багад төсөөлөгддөг байсан атгаалжин хар мангас ...
Image

Сар шинийн зарим зураг

Image
Лондончуудын золголт үргэлжилсээр. Элчин сайдтайгаа элгэмсэж суугаад зургаа нэг даруулчихая Сайдын өргөөний сар шинийн идээ Зүгээ зөв гаргана шүү хө, хоёулаа Данагар харагдаж байна уу би? Манай хоёр сар шинэдээ бэлтгэн буузаа хийлцэж байгаа нь Хүү маань "Цагаан сар болох гэж байна. Бууз хийе ээ. тэгэхгүй бол хүмүүс манайхыг Монгол айл гэж бодохгүй шүү дээ" хэмээсэн юм. Ингээд бид буузаа хийж хадам хөгшдөө оруулан сайхан битүүлсэн дээ.

Гахай жилийн ерөөл

Гахай жил гарч буйтай холбогдуулан блогоор зочлогч та бүхэндээ ерөөлийн үг айлтгах хэрэгтэй мэт санагдаад хэд хонов. Энд тэндгүй алтан гахай жилдээ гэж байгаад л урсгаж гарчээ. Хуулаад тавичих гэхээр нэг л өөрөө ч учир ухааныг нь сайн олоогүй байж элдэв олон юм уянгалуулах сонин санагдаад жаал бодов. Ямартай ч гахай гэдэг амьтан идэш уушийг нь өгөөд байвал баргийн юмыг шингээж таргалж чаддаг амьтан нь санаанд буулаа. Тэгээд Ирж буй гахай жилдээ эрдэм ном, эд хөрөнгийг өөрсдийн хичээл зүтгэлээр олж, түүнийгээ гахай мэт өөртөө шингээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн баръяа аа гэж ерөөмөөр санагдав Ерөөл бат сайхан оршиг. Өчигдөр элчин сайдын яаман дээр очиж золголт хийж явтал Монгол Телевизийн сурвалжлагч нар ирчихсэн золголт хийж буй олонтой яриа хөөрөө хийж байна аа. Тэнд би бас Монгол түмэндээ хандаж гэж байгаад яг иймэрхүү утгатай ерөөл хэлчихсэн байгаа. Хэрвээ хэт бүдүүлэг санагдаад монтажлаад хаячихгүй бол удахгүй цэнхэр дэлгэцээр гахай мэт байгаарай гэж ерөөсөн нэг хүн уул...

Залуу нас

Өдүүлсэн бүхнээ бүтнэ хэмээн зориглодог Үг солисон болгоныг нөхөр хэмээн итгэдэг Гэнэн хонгор эвий хөөрхий мэт санагдах Гал цогтой залуу насандаа би хайртай Англи улс, 2000 он

Нэгэн ёс

Өнгөрсөн даваа гарагт Оксфорд дах Харрис Манчестер Коллеж -ийн research fellow солонгос эрдэмтэний урилгаар тэдний коллежийн оройн хоолонд уригдав. Оюутнууд нь эхлээд орчихсон ширээндээ суусан байх бөгөөд Коллеж-ийн захирал (principal) нь үүдийг модон алхаар тогшоход бүх оюутнууд босож багш нар нь хоолны танхимд орж ирэн ширээндээ хүрч захирал сайхан хооллохыг хүсэн товч үг хэлснээр суудалдаа сууж хоолоо идэж эхлэх аж. Миний бие урьсан солонгос эмэгтэйн ятгалтаар захиралых нь яг өөдөөс харж суулаа. Тэрээр "За тэгээд хажуу талынхаа болон өөдөөс харах хүмүүстэйгээ сайн ярих боломж бүрддэг юм. Би чамайг захирлын өөдөөс харуулж суулгуулна. Чи Монголынхоо тухай хангалттай яриж болно" гэж өмнө нь нэгэнтээ зөвлөж байсан юм. Мань эмэгтэй Солонгос Монголчууд нэг гарлын хүмүүс хэмээн ярих юм билээ. Ховор төрлийн амьтан байхын давуу тал гэж байх болтой. Монгол хүн гэхээр "Анх удаа Монгол хүнтэй таарч байна" гээд л нөгөө л ямар хэлээр ярьдаг вэ, хэдэн хүнтэй вэ, халуун ...

Доминика улсад

Image
Барбадос, 1998-10-20 Бид энд 10 сарын 02-ны (1998 оны) орой 5 цагт Карибын орнуудын LIAТ компанийн 37 хvний багтаамжтай Dash 8 онгоцоор газардлаа. Энэ арал байгаль эхийн бас нэгэн євєрмєц тогтоц. Карибын арлуудаас хамгийн онгон зэлvvдээрээ vлдсэн ганц нь хэмээн ярьцгаах. Хэрвээ Кристофер Колумб дахин тєрєл арилжсан мэт єєрчлєгдсєн. Карибын арлуудад айлчлан ирэх аваас ганц энэ л арлыг танина. Доминика улсын тухайд товчхон: Тvvхийн хувьд энэ арал Аравак болон Кариб Индиан нар нутаглан єєр хоорондоо тулалдсаар ерєнхийдєє Кариб Индиан нарын мэдэлд шилжсэн тэр vед Кристофор Колумб єрнийн колончлогчдын єєш болгон нээснээс хойш байгалийн сайханд нь шvтэн шунасан их гvрний тэмцлийн золиос болох эхлэл тавигджээ. Франц улсын мэдэлд чамгvй хугацаа єнгєрсний дараа ...