Posts

Showing posts from July, 2007
Цэцэгний өнгөнд бүү уна үндэс нь хаана шигдэснийг тогтоо Цэцэн үгэнд бүү хуурт үүслийн шалтгаан нь юундыг шинжил
Дурлал хайр зүрхнээс ургадаг болохоос тархинаас тушаагддаггүй болой, иймд Зүрхэнд ургасан хайр үгүй бол тархинд таригдах хайр ------------------------------ хайр биш шаналал болмой

Дөрөө харш

Болгож бүтээнэ хэмээн тэмүүлж байна уу, --------- залуу насны гэрэл тусаж буй нь тэр ---------------- хурц тод хурд ихтэй ч гэнэдэх нь бий шүү Болдог нь зургаараа л болж дээ хэмээн дурсаж сууна уу, --------- ахимаг насны сүүдэр унаж буй нь тэр ---------------- явдал чангаах ч сургамж арвин шүү Гэрлийн тодоор сүүдрийг бүгээнтүүлж, ---------------- ---------- гэнэн явдлаас сургамжаар тойрч Гэрэл сүүдрийн орчлонд хөгшин хийгээд залуу -------------------------- дөрөө харшуулж байгууштай

Дундыг тулгасан хорвоо

Илүүрхэж ил гарч бардаж болдоггүй Дутуурхаж дорд орж хохиромгүй Туйлын юм үгүйг тулгасан энэ хорвоод Тэг дундуур нь сажилж явах болж байна уу?

2007 оны Наадмын бөхийн барилдааны тухай бодол

Монгол түмний энэ жилийн баяр наадамын бөхийн барилдаан бодол таамаг алд дэлэм зөрүүлсэн үзэж суухад байтугай дурсаж ярихад дундрамгүй сонинтой болж өнгөрлөө. Улсын аварга болон арслан цолтой хүн шөвгийн 4-т үлдээгүй наадам өмнө тохиож байсныг он жилтэй нь хэлчих хүн энэ олон сонин хэвлэлийн мэдээнээс харагдахгүйг бодоход хавьд тохиогоогүй сонин наадам болов болтой. Энэ наадмын бөхийн барилдааныг "Бөхийн шинэ үе хүч түрэн гарч ирснийг энэ жилийн наадам тунхаглалаа" хэмээн Өдрийн сонин , "Үндэсний бөхийн шинэ үе түрэн орж ирлээ " хэмээн Өнөөдөр сонин дуу дуугаа авалцан дүгнэв. Бөх үеээрээ байдгаа гэж ярьдаг. тэгэхээр нэг үе гарч ирж буйг хүлээн зөвшөөрөхөөс яахав. Гэхдээ энэ удаа тэд ингэж бөөн цулаараа гарч ирэх нь хүч түрэн орж ирэв үү, хий зайгаар нэг дүрс хийв үү? гэсэн бодол толгойд эргэлдэх. Хэрхэснийг ирэх жилийн наадам харуулах хэрэг. Ямартай ч наадмынхаа өнгө хийморь болж барилдсан бөхчүүддээ баяр хүргэж олон жил амжилттай сайхан барилдахын ерөөл...

Баяр наадмын дурсамж - Монгол бөх

Image
Монгол түмний баяр цэнгэлийг бөхийн барилдаангүйгээр төсөөлөхөд бэрх. Төсөөлөхийн ч аргагүй. Эрийн гурван наадмын гол нэгэн төрөл нь үндсэний бөхийн барилдаан. Түрүүлсэн бөх, морь хоёр жилээ даадгаа хэмээн хууччуул хэлэх. Үнэхээр ч хүн ард жилийн турш л тэр жилийн түрүү бөх морьдоо ярьцгааж дараа жилийнхийг таамгалцгааж суудаг шүү дээ. Хүүхэд ахиуд хөгшчүүл өвөөгийнд маань цуглаж шатар тоглож мөн элдэвийг ярих л даа. Ярианий гол сэдэв нь бөх морь хоёр. Ангайтлаа сонсоно доо. За тэгээд л хүч бярийнх нь элдэв домгийг дуулж, нэр сургийг нь сонссон аварга арслан заануудыг санаандаа төсөөлж тийм мундаг хүн болохсон хэмээн эргэж хурган унтаж чадахгүй хэвтдэгсэн. Хөдөөний хүүхдүүд хөлд орохоосоо л барилдаад эхэлдэгийг юу эс андахав. Гэрийн сүүдэрт суусан хөгшчүүл ааруул ёотон барьчихаад л "за барилдана аа хө" гээд л үзэлцүүлж өгөх. Энд тэндээс нь мэх зааж урам хайрлана заримдаа унаж явахад нь түшиж босгоод хүртэл барилдуулаад байна. Давсан нэгнийх нь цолыг дуудаж ааруул ёотон...

Баяр наадмын дурсамж - Хурдан морь

Image
Хөдөө нутагт өссөн миний бие хөдөө нутгийн л бусад хүүхдийн адил баяр наадмын морь, бөх гэсэн хоёр төрөлтэй нь хар багаасаа холбогдон эр өсөж эсгий сунасан нэгэн. Харин сурын харваа манай нутагт ерөөс байсангүй. Эхлээд хурдан морины уралдааны тухай өөрийн л мэдэхээсээ хуваалцая. Миний бие хурдны морийг 5 настайгаасаа тар сунгаанд, 7 настайгаасаа наадамд унаж уралдаж эхлэсэн нэгэн. Морь хурдална хурдлуулна гэдэг нарийн ухаан. Ямар шинж төрхтэй морь байх учиртай, ямар уяа таарах нигууртай, ямар аргаар уралдах ёстой гэдэг тус тусдаа маш нарийн ухаан бөгөөд өөр хоорондоо салшгүй холбоотой байж наадмын давхил буюу эцсийн дүн нь гардаг. Хурдан морины шинжийг хамгийн богинохон үгээр илэрхийлнэ үү гэхэд нэгэн алдарт уяачийн эмээл тохоход хотгор байна гэсэн уг түрүүлж байсан юм гэдэг. Энэ үгийг л задлан шинжвээс хурдан мориний бүхий л шинж илэрч байдаг аж. Хүн бүрийн морь таних эрдэм тусдаа. Өвгөд наадам сунгааны газар тойрч суун тамхилцгаан элдэвийг хүүрнэн Энэ мориний гэдэс нь та...

Баяр наадмын тухай дурсамж

Эл дурсамжийг би 1998  онд бичиж хожим нь Цахим Өртөө сүлжээгээр илгээж байлаа. Тэр цагаас хойш миний баяр наадмыг үзэх хандах хандлагад маань тодорхой өөрчлөлт орсон байх юм. Гэсэн хэдий ч Монгол наадам мөнх оршиг! хэмээх сүсэл минь алдагдсангүй тул эл дурсамжаа блогоороо дамжуулан дахин хуваалцая .... Зуны дэлгэр цагт хотол тvмнээрээ цэнгэн нааддаг Монгол vндэстний vндэсний их баяр наадам дөхөж байна. Яг жилийн ємнє 1998 оны их баяр наадмын урьд орой Монстуднет-ийн чат өрөөнд хилийн чандад суугаа хоёр Монголын хооронд нэгэн ийм яриа болж билээ Наадам маргааш гээд л эх оронд маань мєн ч сайхан байгаа даа одоо? Yхсэн хойноо хушуурандаа алалдаж шороонд булуулаад наадмийн сайхан нь хаанаа байдаг юм бэ? Энэ нэгэн ярианаас наадам гээчийг би єєрийнхєєрєє хэрхэн төсөөлдөгөө тvмэн олонтойгоо хуваалцахсан хэмээх бодол vлдсэн юм. Дараа жилийн хол санагдаж байсан наадам ойртжээ. Дурсамж сэдрээн бодлоо хуваая. Эр бяр хvч ухаанаа сорих эр хvний єнє эртний гурван сорил нь он цаги...

Мэдээлэл мэдлэг болохын тухайд

Хэн нэгний үг сэтгэлд нийцэм сонсогдохуйд ойлгочихлоо гэж бүү бод, эргэн тунгаа Хэлж тайлбарлахад амаргүйгээр бодолд тань орооцолдчихсон буй, ээдрээг нь тайл