Авралын гэрэл цацаруулж явдаг мэт хэн нэгэнийг бүү шүтэн бишэр Алсрахуйд нь сэтгэлд тань унах сүүдэр төдий урт болчихдог юмаа Сайхнаар бүхнийг бодож явахад сэтгэл дүүрдэг нь үнэн ч Саарал энэ хорвоод даарах сүүдрээ бодож дасах сэтгэлийнхээ жолоог татууштай
Posts
Showing posts from August, 2007
Номун Далай - Монгол номын цахим дэлгүүрийн нээлт
- Get link
- X
- Other Apps
Эрхэм та бүхний өмнө цахим ертөнцөд мэндэлж буй Номун Далай хэмээх нэгэн айл өрхөө татаж, үүдээ нээж байна. Дэлхийн өнцөг булан бүрт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр тархсан Монголчууд бидэнд өнөөг хүртэл өөр өөрийн оршин суугаа улс оронд эх Монгол хэлээр хэвлэгдсэн ном сонин, оюуны бүтээлээс хүртэх боломж, таатай орчин үгүйлэгдсээр ирсэн билээ. Өнөө цагийн Монгол түмэн та бидэнд эрдэм ухаанд суурилан хэрэгжих учиртай: ♦ хэл соёлоо хадгалж үлдэх, хөгжүүлэх; ♦ хүн төрөлхтөний соёлыг өөрийн соёлын өнгө онцлогоор баяжуулан чимэх хэмээсэн хос үүрэг оногдож буй хийгээд эл үүргээ эс биелүүлвээс ♦ гадаад улс орнуудад суугаа Монголчуудын хувьд эх хэлээ мартах, өв соёлоосоо алслагдах, гадны хэл соёлд аажмаар уусах; ♦ та бидний хэл соёлын үнэт зүйлсийг бусад улс орны ард түмэн утгачилан ойлгохгүйд хүрэх гэсэн мөн л хос түгшүүр хаалга дэлдэж буй нь бодит үнэн болжээ. Энэхүү хос түгшүүрийг арилгаж, үүргээ биелүүлэхийн гол учиг нь та бид аливааг тунгаан шүүж, зохист шийдэлийг гаргаж чадах оюуны ...