Posts

Showing posts from January, 2008

Бороо

Image
Британий Монголчууд цувралын нэг болгон жил гаруйн өмнө Монгол буцсан нэгэн андынхаа тухай бичиж Цахим Өртөө сүлжээний веб хуудаснаа тавьж байсан бүтээлээ заллаа. Хожим сонсохноо "Танайд Хоноё " нэвтрүүлгийн хөтлөгч нэгэн дугаараа тэднийхээс бэлтгэн нэвтрүүлэсэн гэж сонссон. Анд маань сайн яваа хэрэг байх Түүнийг хүн бүр Бороо гэнэ. Жинхэнэ нэр нь Насанбатын Баттөмөр гэдгийг нилээд хожим сонсож, мартаж санан байж тогтоосонсон. Бороо утас цохив. "Энэ тавдахад нутаг буцахаар боллоо. Явахаасаа өмнө нэг уулзацгаая. Элчин дээр яваад ир" хэмээн урьж байна. Ер нь Холбооныхон маань ажил л гарвал эх орны минь хэлтэрхий элчин дээрээ болзоно. Их Британид амьдарсан 7 жилдээ энд суугаа олон Монголчуудад ажиллаж бүтээхийн дуурайл болсон эл андынхаа тухай бичиж олонд дуулгахсан гэж багагүй хугацаанд бодож явсанд маань түүний энэ утсан урилга ташуур өгөв. Бороогийн Англид ажиллаж амьдарсан түүх сонирхолтой, эрчтэй, бүтээлч, үлгэр авам. Бороо харь оронд очиж ажиллаж ар гэрэ...