Posts

Showing posts from April, 2008

Цахим Өртөөний гишүүдийн хамтран бичсэн НОМ ТӨРЛӨӨ

Image
Монгол улсад Интернет үүсэж хөгжисний 12 жилийн ойд зориулан Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн “Интернэт хэрэглэгчийн гарын авлага” номын нээлт Монголын анхны төрөлжсөн номын их дэлгүүр Интерном-д 4 сарын 19-ны Бямба гарагт 13 цагаас болох тул нийт сонирхогчдыг, тэр дундаа тус сүлжээний Монгол дах гишүүдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Нээлтийн ажиллагааны үеэр номыг хамтдаа бүтээсэн залуусын сэтгэгдэлийг сонсох, гадаадад суугаа зохиогчдын ирүүлсэн мэндчилгээг үзэх, номыг ивээн тэтгэсэн байгууллагуудад өргөмжлөл гардуулах, гадаадад суугаа номын багийн гишүүдийн ар гэрийн төлөөлөлд номын дээжээс гардуулах, Төв номын сан болон хөдөө орон бүх номын санд 100 хувь ном бэлэглэх, хүрэлцэн ирэгсдэд номын 20%-ийн хямдруулсан худалдаа явагдах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно. Энэ ном нь цахим ертөнцөөр танилцаж нөхөрлөсөн, цөөнгүй нь өөр хооронд хараахан нүүр тулан уулзаж амжаагүй яваа Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн а...