Олимпод гаргасан амжилтаа бататгана гэдэг хатуу даваа ...
Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж Монголчуудаа “эчнээ” баярлуулсан нэгэ н хүн б ол Монгол улсын гавъяат тамирчин Герман улсын шигшээ багийн гишүүн Доржсүрэнгийн Мөнхбаяр. Д.Мөнхбаяр 1992 oны Барселоны Олимпийн хүрэл медаль хүртэж Монгол эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн медальтан болж тодорч байсан бол өдгөө хоёр Олимпоос медаль авсан анхны Монгол болов. Тэрээр буудлагын 10 метрийн хийн болон 25 метрийн спортын гар бууны төрлийн дэлхийн аварга болж байсан анхны хошой аварга монгол эмэгтэй. Мөнхбаяр гавъяатын бий болгосон буудлагын спортын амжилт ялалтын замаар Монгол охид замнаж дэлхийн тавцанд гарч ирээд байгааг хэн бүхэн мэдэх болжээ Ингээд Монголчууд маань Олимпийн алт мөнгөн медалтнуудынхаа амжилт ялалтаар бахархасаар, тэмдэглэсээр буй энэ агшинд хүрэл медаль хүртсэн гавъяаттайгаа хэдэн хором хөөрснөө толилуулъя. -------------------------------------------------------------------------------- Юуны өмнө танд Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Барс...