Ирээд хазахгүй нохойн боргоонд цочоод яахав, амгалан өнгөр Эхэлсэн ажилд тус үгүй атаач үгэнд бухимдаад яахав, амгалан үргэлжлүүл
Posts
Showing posts from 2009
Монгол Киноны Алтан фондод хадгалагдах кино бүтээсэндээ баяртай явдаг
- Get link
- X
- Other Apps
Монголд Арчдилал өрнөсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Ардчилал бидэнд олон сайхан боломжийг бий болгож бид үр дүнгээс нь хүртэж буй ч бас ардчилал гээч эрх чөлөө эрх мэдлийн хариуцлагыг умартваас олон хар барааныг дагуулж явдгийг бидэнд ойлгуулсаар. Улс төрийн энэ сэдвийг урлагийн бүтээл болгосон 7 сарын 1 киноны найруулагч Ануужинтай хөөрөлдлөө. 1. Улс төрийн сэдвээр уран бүтээл гарсан нь тун ховор байдаг. Та харин 7 сарын 1-ны үйл явдлаар сэдэвлэн кино бүтээжээ. Киног хийх санаа анх яаж төрөв. Кино нэг хүний бодит амьдрал уу олон үйл явдлын цогц уу?
Хөх туг мэндэлсэн түүх (Aрдчилсан хувьсгалын 20 жилийн ойд)
- Get link
- X
- Other Apps
Хорьдугаар зуунд Монголд гарсан гурван хувьсгал өөр өөрийн туг далбаатай байжээ. 1911 оны Үндэсний хувьсгал шаргал дэвсгэртэй улаан хүрээтэй тугтай, 1921 оны Ардын Хувьсгал улаан тугтай , 1990 оны Ардчилсан хувьсгал хөх тугтай. Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойд зориулж 90 оны Ардчилсан хувьсгалын бэлэгдэл болсон Хөх тугны загварыг бүтээгч, өдгөө Их Британи улсад ажиллаж амьдарч буй, зураач Тодын Отгонбаяр гуайн 1996 онд “Хөх Толбо” сонинд өгсөн сонирхолтой ярилцлага болон тугийг бүтээхэд хандив өгч байсан иргэдийн нэрсийг толилуулж байна. (Зураг дээр Т.Отгобаяр МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөх орой (1990 оны 2 сарын 17-нд) хурлын төлөөлөгчидөд тугны зохиомж утгыг тайлбарлаж буй нь)
Оюуны бүтээлийг төр нь хамгаалдаг, түмэн олон нь үнэлдэг болоосой доо
- Get link
- X
- Other Apps
“Би Чамд Хайртай II” киног бүтээгчид гадаадад суугаа Монголчууддаа киногоо толилуулж яваа билээ. Энэ үйл хэргийнх нь талаар өмнө ярилцлага аван цахим өртөө сүлжээний хуудсаар уншигч олонд хүргэж байсан. Харин хэдхэн хоногийн өмнөөс " энэ кино интернетэд тавигдсан байна... Лондонд Монголчууд цугладаг зарим газар үзүүлж байна" гэх мэт тэдгээрийг үзсэн харсан хүмүүсийн яриа чих дэлссэн тул киноны менежэр Б.Уранчимэгтэй эргэн холбогдож учир байдлыг тодрууллаа. Бид саяхан л дэлхий тойрон Би Чамд Хайртай II гарна хэмээн ярилцаж байсан. Гэтэл энэ төлөвлөгөөнд тань нилээд өөрчлөлт орох боллоо. Яг чухам юу болов?
Би Чамд Хайртай II - гадаадад суугаа Монголчууддаа хүрч эхэллээ
- Get link
- X
- Other Apps
1985 онд 9-р ангийн сурагч байхдаа Би чамд хайртай киног анх үзэж төгсөхөд нь адал явалд н сэтгэл уусан нулимс мэлмэрүүлж суусанаа мартдаггүй юм. Энэ кино тэр үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулсан. Хүний амьдралын хүсэл хясал, хатуу зөөлөнг энэ л киноноос мэдэрсэн нэгэн үе бий… Би чамд хайртай II кино Монголд гарч байна, нэгдүгээр анги шигээ үзэгчдийн сэтгэлд ихэд хүрч байна хэмээн сонин хэвлэлээр бичигдэж, багын дурсамж сэдрээв. Яаж үргэлжилэх бол, гол гурван баатар нас тогтчихсон хүмүүс болсон байгаа даа, өмнөх шигээ байж чадах болов уу гэх мэтийн асуулт толгойд эргэлдэн, үзэж сонирхон хариултаа авахын хүслийг бадраана. Анхны киноных нь амтыг мэдэрсэн хүн бүр л ийнхүү бодож хүлээж байсан буй заа. Харь хол суугаа бид яахсан билээ гэсэн арга ядсан бодлыг таасан мэт киног бүтээгсэд гадаад улс орнуудад суугаа Монголчууддаа киногоо толилуулахаар болжээ. Ингээд гадаад улс орнуудад энэ киног гаргахаар бэлтгэлээ хангаж буй Ерөнхий продюсер-М.Есөнмөнх болон Кино төслийн менеж...
Би Чамд Хайртай - 2: Лондон хотноо гарна
- Get link
- X
- Other Apps
Монголын уран сайханы Би Чамд Хайртай 2 кино Лондон хотноо Олон улсын Оюутны Хотхон ы үзүүлбэрийн том танхим д 11 сарын 18 -д 15:00, 18:00, 21:00 цагуудаас, 19 -нд 18:00, 20:30 цагуудаас тус тус гарна. Тасалбарын үнэ урьдчилан авбал насанд хүрэгчид £12 , хүүхэд £7 (16 наснаас доош), үзвэрийн танхимд орохдоо авахад насанд хүрэгчид £15 , хүүхэд £7 Тасалбарыг урьдчилан Queensway дахь Батжаргал(07735499304), Азжаргал (07533135933) нарын MONGOL BRIDGE Ltd компанийн байрнаас, Д.Цэрэнбат -аас 07790420393 утсаар, bataa@tserenbat.com This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it хаягаар захиалан шуудангаар авч болно. Киноны нээлтэд киноны санааг гаргаж ивээн тэтгэсэн Номадсын сүлжээ ресторануудын эзэн М.Есөнмөнх, кино төслийн менежер Б. Уранчимэг нар оролцоно. Hero энтертайнмент Монгол кино нэгтгэл B продакшны хамтарсан бүтээл Би Чамд Хайртай 2 кино нь 25 жилийн тэртээ СГЗү...
Хамбын айлдвараас
- Get link
- X
- Other Apps
Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Дэмбэрэлийн Чойжамц Британийн Монголчуудын Холбоо, ИБУИНВУ дах Монгол Улсын Элчин сайдын яамны урилгаар 2009 оны 4 сарын 26-наас 5 сарын 7-ны хооронд Англи улсад айлчлал хийсэн юм. Тэрээр Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын Б.Эрдэнэхүү лам, гавж Д.Нямсамбуу багш, харилцааны албаны дарга Б.Мөнхбаатар лам нарын бүрэлдэхүүнтэй айлчилсан. Хамба айлчлалынхаа өмнө “. .. Монголчууд маань гадаадад олноор гараад цөөнгүй жил болжээ. Оюун санааны хувьд ч их өөрчлөлтөнд орж буй санагддаг. Ийм үед нь нэг очиж уулзаад ярилцаад ирэх нь зөв юм гэж боддог. Ер нь бид чинь энд тэнд очиж өөрсдийн уламжлал ёс заншилаа сайн ярьж, шашин номоо тайлбарлаж байх хэрэгтэй юм байна. Би сүүлийн үед Монголдоо их дээд сургуулиудаар ч нэлээд зочилж, оюутан сурагчидтай уулзаж ярилцаж, санаа бодлыг нь сонсож байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр ч бас нэлээдгүй ярих болоод буй даа...” хэмээн өгүүлж байсан. Хамбатан бидний урилгыг хүл...
Монгол судлалаа дэмжих нь: Кембрижийн Их Сургуульд ном бэлэглэв
- Get link
- X
- Other Apps
Монгол судлалыг олон улсад хөгжүүлж бэхжүүлэхэд Монголчууд бидний өөрсдийн санаачилга, оролцоо чухал билээ. Монгол судлалыг цаг үеэсээ хоцрохгүй судалгаа шинжилгээний өндөр түвшинд авч явахад холбогдох ном зохиол, судалгааны бүтээл материалуудын хүртээмжтэй байдал үлэмж нөлөөтэй. Британи дах Кембридж, Лийдсийн их сургуулиуд Монгол судлалын олон жилийн уламжлалтай юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд номын сан нь Монголын холбогдолтой шинэ бүтээл номоор сэлбэгдэлгүй хуучирч тэр хэмжээгээр мэргэжлийн судлаачид, монголыг сонирхон уншигчдын гар мухардах хандлагатай байлаа. Монголчууд бид ч тусалж дэмжих талаар дорвитой ажил санаачилж хийлгүй өдийг хүрсэн буруутай. Харин Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачилан Британид бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар Монгол судлалын чиглэлээр ажилладаг сургууль, эрдэм шинжилгээний нэгж хэсгүүдэд сүүлийн үед хэвлэгдэн гарсан Монголын түүх, соёл, зан заншил, хууль, уран зохи...
Эсийн доторч эрдэнэс бий
- Get link
- X
- Other Apps
Онолт бид хоёр оюутан насны андууд. 20-иод жилийн өмнө оюутны байрны нүргээн дунд танилцаж, коридорт барилдаж байрны командатад үе үе аашлууланхан явж. Өвөрхангайн хүү тэрээр МУИС-ийн математикийн ангид надаас хоёр жилийн доор суралцаж байлаа. Төгссөөр бараг сураг тасраад байсан бид хэдхэн жилийн өмнөөс Цахим өртөөгөөр бие биенээ эргэн олж мэндийн захиа шидэлцэхээс төдийлөн хэтрэхгүй явсан юм. Испанийн Сэвиллад PhD хийж байна, Финландад ажиллаж байна гэдгээс өөр олон зүйл ч мань хүн эс ярина. Ер даруухан эр. Харин андынхаа юу хийж бүтээж явааг интернетээс л чухам олж мэдээд энэхүү ярилцлагыг авах сэдэл үүсэв. Түүний судалж шинжилж буй сэдэв чиглэл нь шинэхэн, хэллэг үг нь жир хүний чихэнд төдийлөн дасал бус болохоор тайлбар нэхэн байж яриагаа эхэллээ.
ЛОНДОНГИЙН ОЛИМПИЙН ХОНХ ЖИНГЭНЭЖ ЭХЭЛЛЭЭ
- Get link
- X
- Other Apps
9 сарын 25-ны Баасан гарагт 2012 оны Лондонгийн Олимпийг Зохион Байгуулах Хороо(ЛОЗБХ)-ноос санаачилан НЭЭЛТТЭЙ ӨДӨР сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн зорилго нь Үндэсний Олимпийн Хороодын гишүүдэд Лондонгийн Олимпийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа, олимпийн өмнө болон дараа бусад орны олимпийн хороодтой хэрхэн хамтран ажиллах талаар МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОЖ ЦААШДЫН АЖИЛЛАГААНДАА ТУСГАХ явдал ажээ. Өдөрлөгт оролцохоор таван тивийн 10 орны Үндэсний олимпийн хороодын 21 бие төлөөлөгчид, Олон Улсын Олимпийн Хорооны ажилтан, Британийн Олимпийн Нийгэмлэгийн дарга, олимпийн бэлтгэл ажиллагааг хариуцагч салбар тус бүрээс мэдээлэл хийх мэрэгжилтнүүд, Британийн бүс нутаг бүрийн спортын арга хэмжээг хариуцсан зохицуулагчид нийт 50 гаруй хүн хуран цуглав. Миний бие энэ арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагааны даалгавараар Үндсэний Олимпийн Хороог төлөөлөн оролцсон юм.
Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо
- Get link
- X
- Other Apps
Related links in English - The Tsahim Urtuu Scholarship Announcement - The Scholarship Application (in PDF) - Donation drive Холбоотой мэдээллүүд - Хандивын аян - Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн болзол - Press Release: Афганистаны Монгол угсаатан Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгонo (PDF) - Хандивлагчдын нэрс 2009 оны 5 сарын 31 буюу Mонгол туур г атны “Цахим Өртөө Сүлжээ” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн энэхүү билэгт сайн өдөр, Цахим Өртөө Холбоо ТББ, Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн комиссийн зүгээс Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэгт уралдаанд ялагч монгол угсаа гаралтай хазара үндэстний, ахлах сургууль төгсөгч гурван шилдэг сурагчийн нэрийг зарлан тунхаглахдаа баяртай байна. 2009-2013 оны эрдмийн жилд зориулсан тэтгэлгийн хөтөлбөрт зөвхөн хоёр шилдэг хазара сурагчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй байсан боловч шилдэг оролцогч бү...
Британийн Монголчуудын Монгол Орны Хөгжилд 5-р чуулганы тойм мэдээ
- Get link
- X
- Other Apps