Аливааг дөнгөж үүсэх үед нь үлгэрлэл үзүүл, байнга оролц Арга эвээ олж эхлэх цагт нь зөвлөмж өг, хааяа нэг оролц Амжилт ололт ундарч эхлэх цагаас нь урам нэм, бүү хутгалд
Posts
Showing posts from November, 2009
Оюуны бүтээлийг төр нь хамгаалдаг, түмэн олон нь үнэлдэг болоосой доо
- Get link
- X
- Other Apps
“Би Чамд Хайртай II” киног бүтээгчид гадаадад суугаа Монголчууддаа киногоо толилуулж яваа билээ. Энэ үйл хэргийнх нь талаар өмнө ярилцлага аван цахим өртөө сүлжээний хуудсаар уншигч олонд хүргэж байсан. Харин хэдхэн хоногийн өмнөөс " энэ кино интернетэд тавигдсан байна... Лондонд Монголчууд цугладаг зарим газар үзүүлж байна" гэх мэт тэдгээрийг үзсэн харсан хүмүүсийн яриа чих дэлссэн тул киноны менежэр Б.Уранчимэгтэй эргэн холбогдож учир байдлыг тодрууллаа. Бид саяхан л дэлхий тойрон Би Чамд Хайртай II гарна хэмээн ярилцаж байсан. Гэтэл энэ төлөвлөгөөнд тань нилээд өөрчлөлт орох боллоо. Яг чухам юу болов?
Би Чамд Хайртай II - гадаадад суугаа Монголчууддаа хүрч эхэллээ
- Get link
- X
- Other Apps
1985 онд 9-р ангийн сурагч байхдаа Би чамд хайртай киног анх үзэж төгсөхөд нь адал явалд н сэтгэл уусан нулимс мэлмэрүүлж суусанаа мартдаггүй юм. Энэ кино тэр үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулсан. Хүний амьдралын хүсэл хясал, хатуу зөөлөнг энэ л киноноос мэдэрсэн нэгэн үе бий… Би чамд хайртай II кино Монголд гарч байна, нэгдүгээр анги шигээ үзэгчдийн сэтгэлд ихэд хүрч байна хэмээн сонин хэвлэлээр бичигдэж, багын дурсамж сэдрээв. Яаж үргэлжилэх бол, гол гурван баатар нас тогтчихсон хүмүүс болсон байгаа даа, өмнөх шигээ байж чадах болов уу гэх мэтийн асуулт толгойд эргэлдэн, үзэж сонирхон хариултаа авахын хүслийг бадраана. Анхны киноных нь амтыг мэдэрсэн хүн бүр л ийнхүү бодож хүлээж байсан буй заа. Харь хол суугаа бид яахсан билээ гэсэн арга ядсан бодлыг таасан мэт киног бүтээгсэд гадаад улс орнуудад суугаа Монголчууддаа киногоо толилуулахаар болжээ. Ингээд гадаад улс орнуудад энэ киног гаргахаар бэлтгэлээ хангаж буй Ерөнхий продюсер-М.Есөнмөнх болон Кино төслийн менеж...