Аса аварга Лондонд зочиллоо
“Аса аварга ирэх гэнэ” гэсэн яриа нилээд хоногийн өмнөөс дуулдаж эхлэв. Бүр өдөр андуурч Монголчууд “Монгол паб”-д цуглаж хүлээсэн ч тохиол бий. Британийн Монголчууд аваргынхаа дүрийг нь харж дууг нь сонсохоор тэсэн ядан хүлээцгээж байсан нь тэр. Хүлээсэн аварга маань иржээ. Тэрээр Японы TBS (Tokyo Broadcasting System) телевизийн нэвтрүүлэгт оролцох, өөрийн найз, алдарт цэцэрлэгч Ishihara Kazuyuki -ийн урилгаар түүний оролцож буй Хатан хааны олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн Chelsea Flower Show -г үзэж найзыгаа дэмжих, Шотланд дах “Yokozuna” вискиний үйлдвэрт айлчилах, өөрийн багш Б.Эрдэнтуяатайгаа уулзах гээд цөөн хоногт амжуулах олон ажилтай иржээ. Менежэр, үсчин, Лондон дах асуудлыг хариуцагч, кино зураг авагч гээд цөөнгүй Япончууд дагалдах аж. Орчуулагчаар нь ажилласан Ж.Өнөрмаа андын тусаар аваргатайгаа тухлан танилцах ховорхон завшаан тохиов. Цөөхөн цаг хамт байсан ч аваргынхаа бодол сэтгэлийг нь толидож, үйл хөдлөлийг нь харж, яриа хөөрөөг нь с...