Posts

Showing posts from November, 2012

It’s Choi Time

Image
Цэвээнээ гадныханд Choi нэрээр алдаршсан. Choi маргааш дэлхийн аваргын төлөө тулалдана. Их тулаанд нь амжилт хүсэн эргэцүүлэл бодролоо хэлхэв ээ  “37 хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. "Өвгөн" боксчин гэсэн үг шүү дээ. Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол хүний гарын амтыг үзүүлнэ ээ”... 4 жилийн өмнө тэрээр ийнхүү өгүүлж байсан.  Тэр одоо 40 гарсан эр. Энэ 4 жилд Цэвээнээгийн амьдрал цөөнгүй адал явдлаар баяжиж. Цэвээнээ “зодог тайлав” Английн ирээдүйтэй хэмээгдэж байсан аваргыг цохиж унагасан түүний бодож мөрөөдөж байснаар боксийн ирээдүй нь өрнөсөнгүй. Жиндээ дэлхийн шилдэг 5 боксчны нэг болж байсан түүнтэй тоглох өрсөлдөгч олдохоо байв. Мэрэгжлийн боксийн ертөнцийн нэгэн хатуу үнэн энэ. Тулалдаж буй бокчиддоо, үзэж буй цус нь хөөрсөн үзэгчиддээ эр зоригийн байх ч, энэ бол мөнгө эргэлдсэн шоуны ертөнц. Ивээн тэтгэсэн боксчин нь ялагдвал алдагдалд хүрнэ, тэр боксчныг даган амьдралаа залгуулж буй олон хүний амьдралд нөлөөлнө....