Их Британид ажиллах бүрэн эрхийнхээ хугацаагаа дуусган АНУ-д суухаар мордож буй Б. Алтангэрэл сайдаа бидний хэдэн нөхөд саяхан гаргаж өгсөн юм. Холдон салахын цагт дурсан санагалзаж төр засгаасаа дараагийн даалгавараа аваад мордсон сайдынхаа талаар хэдэн үг бичмээр санагдав. Тэрээр 9 хүүхэдтэй айлын эрэгтэйгээс хамгийн том нь, 15 настайдаа өнчирч хоцрон хэдэн дүү нараа ээж, эгч нарынхаа хамт өсгөж ажил амьдралд нь залгуулсан нэгэн гэдгийг танилцсанаасаа нилээд хожуу мэдсэн билээ. “Хамгийн бага дүү маань ээжийн хэвлийд байхад аав маань өнгөрсөн юм. Ээжтэйгээ хэдэн дүү нараа ном эрдэмтэй, зөв хүн болгож өсгөх гэж зүтгэсээр би эрт хэршүүжсэн байх. Манайхан Ховдын сургуулийн бахархал болсон сурлага сайтай хүүхдүүд байлаа даа. Манай гэрээс 4 нь алтан медальтай төгсөж байсан шүү” хэмээн дурсдаг. Сайдын удам угсааны талаар аав нь Завханых, ээж нь Говь-Алтайнх, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан шашин төрийн нэртэй хүний уда...