Posts

Showing posts from 2014
Олон намрыг хамт үдэх бишдээ онож алдахын заагт нь ялгаж хайрла Онгодоор хөглөгдөн яваа нь тэнгэрийн ивгээлийнх биширч хайрла Орчлонд бүдэрч яваа нь хүний тавилангийнх өрөвдөж хайрла
Еерийгее хайрлахгуй нэгэн ереелийг хайрлаж чадах уу Тогоо нь хоосон нэгэн бусдыг хооллоно гэвэл юу болох Толгой нь хоосон нэгэн бусдыг сургана гэвэл юу болох
Ялагдаж туйлдсан ч, яг хийтэл бүү зогс Яршигтай зовлонтой гэж бүү ярь  Яншиж хажуудахаа бүү чилээ Яах аргагүй амжилтад хүрнэ гэдэгт итгэ, өөртөө итгэ Ямагт тэмцэлтэй, бас гэгээн бай Зорьсон тэмүүлсэн тань биелэхийн цагт Зовсон зүдэрсэн тань жаргал болж амтагдана *********************** Үзэж туулсан өнөр туршлага орлуулж болшгүй арвин баялаг ч Өндийж сэрж буй гэгээн мөрөөдлийг унтраах шалтгаан бүү болог Асаж бадарсан гэгээн тэмүүлэл эргэж олдошгүй их хүч ч Амсаж туулсны сургааль үгийг эс тоох шалтгаан бүү болог   

Хахуулийн намагт шигдсэн нийгэм

Бурууг бултаар мэднэ, бухимдан  омогдоцгооно Гарцыг ганц нь ч дагахгүй,    гайхширан  алмайрцгаана Хахуулийн намагт шигдсэн нийгмийн төрх иймэрхүү л байх шиг. Хахууль гэгч үнэхээр хөдлөх бүр улам бүр сордог хорт намаг лугаа адил ажээ.
Биеийн өвчний нян бүхэнтэй харьцадгаараа эмнэлэг цэвэр байх ёстой, эс бөгөөс... Нийгмийн өвчний нян бүхэнтэй харьцадгаараа  төр цэвэр байх ёстой, эс бөгөөс ... Бодлын өвчний нян бүхэнтэй харьцдагаараа сэтгэл цэвэр байх ёстой, эс бөгөөс
Өргөж босгох сэтгэлгүй бол өрөвч үг унагах юун Засаж залах хүсэлгүй бол заргын үг чулуудах юун

Бразил хүрэх замд- Урт жилүүдийн зүтгэл Uruguay 30 - World Cup-ийг төрүүлсэн нь

Image
2006 онд Лондонд Хэл бичгийн ухааны Др Ж.Бат-Ирээдүйгээр удирдуулан бидний хэсэг нөхдийн хэвлэн гаргаж байсан "Монгол Мэдээ" сонинд зориулж бичсэн нэгэн нийтлэлээ Бразилийн дэлхийн аваргын тэмцээн болох гэж буйтай холбогдуулан дахин сонирхуулж байна Өнөөгийн та бидний тэсгэл алдан хүлээж суудаг Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдий зэрэгт хүрэхдээ шулуун дардан замаар явсан гэж та бодно уу. Дэлхийн Хөл Бөмбөгийн Холбоо (ФИФА ) аль 1904 онд байгуулагдсанаас хойш бүтэн 26 жилийн дараа 1930 онд л анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Уругвайд болж тэнд Европод хамгийн ихээр хөгжиж байсан энэ спортын төлөөлөл болж дөрөвхөн орон оролцож байсан зэргийг харахад л “сэжиг төрж” эхлэх нь дамжиггүй. Ингээд түүхийг хамтдаа жаахан төнхөж учир шалтгааныг эрье. Хамгийн эхлээд л үүссэн бэрхшээл нь Францид долоон орны Хөл Бөмбөгийн Холбоод ФИФА-г анх байгуулахад энэ спортыг эх барьж авсан Английн Хөл Бөмбөгийн холбоо оролцоогүй явдал юм. Тэд ФИФА-аас уг х...
...Түүхийг ухаарч наалдуулалгүй хий ярьж бахархах бас хэт шүүмжлэх нь солиоролын нэг хэлбэр мэт санагдах. Монголчууд бид баялаг түүхтэй Энэ нь бид мандан бадрах тоогоороо мөхөн доройтсоныг илтгэнэ. Мөхөн доройтсон шалтгаануудаа бодож тунгаая. Бичих түгээх үг бүрийн тань хүрэх цараа нь хязгааргүй нэмэгдсэн энэ цаг дор унагах үг бүрийнхээ үнэ цэнийг үнэлж цэгнэж байцгаая.

Олуулаа болно гэдэг

Image
Төрийн тэргүүн олуулаа болъё уриална, төрийн ажиллагаа цөөхүүл болгох мэт дарамтлана. Олуулаа байх гэдэг бид эх орондоо итгэл, сэтгэл дүүрэн хүн ёсоор амьдрах эрхтэй байх орчиноос, 5 хүнийг 10, 100 хүн мэт ажиллуулах, урамшуулах, эвлэлдүүлэх тогтолцоотой байхаас эхлэнэ гэж бодох. Гэтэл бид олуулаа болох гэж эх орондоо ирээд ч, ерөөс эх   орондоо байхдаа ч "ганцаардах" болсон мэт. Тэнгри Холдингийн Х.Анхбаяр. Ойрд түүний талаар шуугиrж байна. Тэрээр АТГ-т хэргийн учир өнгөрсөн оны 7 сарын 9-нд баривчлагдаад шалгагдан 10 сар гаран хоригдож буй аж. Гэнэт баривчлагдсан түүнийг хууль журмаараа шалгагдаад зөв буруу нь шүүхээр шийдэгдэхийг хүлээж арга аа барсан ар гэрийнхэн, найз нөхөд, компанийн ажилчид нь тал тал тийш дэм эрнэ.  

Хүсвээс цөвүүн цагт энэрэл өршөөл эрхэм мэт

Төрийн цааз, хэрэг чиг шударгаас хазайх цаг дор цөхрөлт хүмүүний сэтгэл "сохор" мэдрэмжээ дагаж, түм бумаар тал бүр тийш амь хичээн бутарна, чингэсээр улсын заяа улам дордох. Хүсвээс цөвүүн цагт энэрэл өршөөл эрхэм мэт
Мэднэ! мэднэ! хэмээн сайрхаваас мэдэхийн үүд хаагдана Чадна! чадна! хэмээн аархаваас чадахын ухаан багасна Даруу бай...
Нэгэн цагийн явдлаар түүхийг бүхэлд нь юунд дүгнэнэ Нэгэн агшны авираар нь хүнийг бүхэлд нь юунд үнэлнэ 

ОЮУНЛАГ ОРШИХУЙ цувралын тусгай дугаарын тэмдэглэл – Их найрагчтай өнгөрөөсөн “эгэл”гүй өдрүүд

Image
Британийн Монголчуудын дунд зохиогдож буй “Оюунлаг Оршихуй” уулзалт ярилцлагын 13 оны цувралыг отголуулж, шинэ оноо хамт угтах ажиллагаанд оролцохоор их найрагч, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, эхнэр С.Баасан эгч нар бидний урилгыг хүлээн авч хувийн ажилаа хойш тавин зорин зорин ирсэн билээ. …Өдрийн онгоцноосоо хоцорсон зочидоо оройн онгоцноос тослоо. Бодсоноос их бөхийжээ. “Нуруу өвддөг болсон. Суудлын өвчин” гэв. Царай зүс толигор сайхан. Хэдий өдөржин замын явдалд шовшоргодсон ч, гэрт ирсний дараа цөөнгүй цагаар нутаг орны хууч сонин ярьж, залгуулан шинэ номоо дэлгэн найргийн бяцхан хур буулгалаа. “Жүжиг энэ тэр бичиж солиорсоор 10-аад жил шүлгийн ном гаргаагүй. Ингээд олон жил тархиндаа зовоосон шүлгүүдээ нэгтгэн “Зовсон сүү” нэртэй номоо хэвлүүллээ” хэмээсэн. Номонд уянгын болоод бодролын шүлгүүд, дууль, жүжгийн зохиолууд нь багтжээ. Тэрээр шүлгүүдийнхээ санааг хэрхэн олсон, ямар санааг шүлгийнхээ хаана хэрхэн гаргасан зэргээ догдлон ярих. Би дагаад “дуугуй” догдол...
Ус мөрөн халилаа үерлэлээ гээд ундарга аа дарсан гэж дуулаагүйсэн Ухаант хүн томорлоо тодорлоо гээд угшлаа муулдаггүй бол сайнсан