Posts

Showing posts from June, 2014

Бразил хүрэх замд- Урт жилүүдийн зүтгэл Uruguay 30 - World Cup-ийг төрүүлсэн нь

Image
2006 онд Лондонд Хэл бичгийн ухааны Др Ж.Бат-Ирээдүйгээр удирдуулан бидний хэсэг нөхдийн хэвлэн гаргаж байсан "Монгол Мэдээ" сонинд зориулж бичсэн нэгэн нийтлэлээ Бразилийн дэлхийн аваргын тэмцээн болох гэж буйтай холбогдуулан дахин сонирхуулж байна Өнөөгийн та бидний тэсгэл алдан хүлээж суудаг Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдий зэрэгт хүрэхдээ шулуун дардан замаар явсан гэж та бодно уу. Дэлхийн Хөл Бөмбөгийн Холбоо (ФИФА ) аль 1904 онд байгуулагдсанаас хойш бүтэн 26 жилийн дараа 1930 онд л анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Уругвайд болж тэнд Европод хамгийн ихээр хөгжиж байсан энэ спортын төлөөлөл болж дөрөвхөн орон оролцож байсан зэргийг харахад л “сэжиг төрж” эхлэх нь дамжиггүй. Ингээд түүхийг хамтдаа жаахан төнхөж учир шалтгааныг эрье. Хамгийн эхлээд л үүссэн бэрхшээл нь Францид долоон орны Хөл Бөмбөгийн Холбоод ФИФА-г анх байгуулахад энэ спортыг эх барьж авсан Английн Хөл Бөмбөгийн холбоо оролцоогүй явдал юм. Тэд ФИФА-аас уг х...