Их шуурга гэнэт эхэлдэггүй Их хэрэг гэнэт өрнөдөггүй ,,,, Нилэнхүйг татахад шалтгаан ганцаардана Нэг хоёр үг мөхөсдөнө Бүлгийг эхэлж бүрдүүл Бүгдээр зорилгодоо шингэ Хатгахад үл цочих итгэлцлийн хана босго Хальтрахад эргээд босох сэтгэлийн тэнхээ суу Яршигтай зүйлс жамаараа л ундрана Яг эмнэх сургааль аль ч номонд үгүй... Нааш хандах итгэл бүрийг тат Цааш одох бодол бүхнийг хүлц Олныг татах нь олныг татахаас эхлэнэ Онцолж "ингэ" гэсэн жор хаана ч байхгүйг сана ,,,, Их шуурга гэнэт эхэлдэггүй Их хэрэг гэнэт өрнөдөггүй
Posts
Showing posts from 2016
Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт
- Get link
- X
- Other Apps
90-ээд оны сүүлээр монголчуудын дунд ихэнхдээ эдийн засгийн зорилготойгоор гадаад орныг зорих “хөдөлгөөн” өрнөсөн. Хилийн чанад дахь Монголчууд гэгдэх хэсэг бүлэг үүссэн хийгээд яригдах болсон эхлэл тэр. Өдгөө 200 орчим мянган Монголчууд хилийн чанадад ажиллаж, суралцаж байна гэгддэг. Энэ 20 орчим жилийн хугацаанд хилийн чанад дахь монголчуудын хүсэл тэмүүлэл, тэдний өмнө тулгарах асуудлууд ямар байж ирснийг, төр засгийн зүгээс ямар бодлого чиглэл байсан, тэр нь өдгөө ямар байдалтай байгаа талаар ажиглаж анзаарснаа өөрт буй мэдээлэл дээр тулгуурлан нэгтгэж хураангуйлав. Бэлэн буй мэдээллээс шалтгаалан өнгөрсөн үйл явдлуудын хувьд ихэнхдээ цахим өртөө сүлжээ, холбооны үйл ажиллагааг түшиглэн бичсэнийг мөн дурдая. 2010 оноос төрийн зүгээс хөтөлбөр боловсруулж тодорхой ажлуудыг хийж эхэлсэн ч төр, тэр бүү хэл төрийн нэг албан хаагч солигдох бүр хилийн чанад дахь монголчуудтай холбоотой төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх тогтолцоонд өөрчлөлт орох болсныг анхаарч одоо нэгэнт бүрдээ...