Posts

Showing posts from June, 2016
Алсын замд зоригч довонд бүдрэхээ эс тооно Айлын хооронд шогшигч довоо эргүүлж өшиглөнө
Урьтаж харж сэргийлж чадаагүй бол Улирч өнгөрсөн явдлын хойноос Уулгалан сүржигнээд хожих нь бага даа Ухаж тунгааж шалтгааныг таньж Урдах үйлийнхээ хөрс болговол Угтаа тэр л олз мөн Бодлын дусал
Хөгжил гэдэг хөдөлгөөн, зогсож болохгүй Хөгжил гэдэг чиглэлтэй, ухарч болохгүй Хөгжил гэдэг үе шаттай, үсэрч болохгүй Хөгжил гэдэг шалгууртай, шантарч болохгүй Бодлын дусал
Болж өнгөрсний дараа болохгүйг яригсдад Нар гарахаар халууцлаа гэх, нимгэлж байх нь яасан юм. Үүл дайрахаар даарлаа гэх, зузаалж байх нь яасан юм
Оролцож/оролдож буй юм бүхэндээ Ойшоож сэтгэлээсээ л ханд Магад цагийн уртаас эргэн харахад Мадаггүй чухлыг бүтээлцсэн л байх вий Бодлын дусал