Posts

Showing posts from 2017
Эргэн тойрны энэ их бужигнаан дунд эрх биш өөрийгөө л алдчихгүйг хичээ. унш, бод Бусдын явдлын буруу зөв цагийн эрхээр тодроно биз. унш, бод

Ламжав багш аливаа зүйлийн суурь тулгуур ойлголт, шаардлагуудыг эзэмшиж ойлгох нь хамгийн чухал гэдгийг онцлон хэлдэг

Image
Олон түмэнд Иргэн Ламжав хэмээн алдаршсан эрдэмт багшийнхаа идэр залуу насных нь оюуны  нэгэн  бүтээлийг ангийн анд Др Д.Пүрэвсүрэн маань эмхлэн хэвлүүлжээ. Э рдэмт багшдаа сэтгэлийн өргөл болгож мөн  мэргэжил эзэмшин төгссөн МУИС-нхаа 75 жилийн ойг тохиолдуулан андынхаа эмхлэн бэлтгэсэн товхимолын талаар товч хөөрөлдсөнийг хүргэж байна.  Бичил дурсамж:  Ламжав багш биднийг  нэгдүгээр дамжаанд сурч ахуйд "Математик анализ" хичээлийг заадаг, шавь нартаа өөрийн мэдлэг оюунаа өвлүүлэхийн тулд уйгагүй хичээн ажилладаг байлаа. Улирлын эцэст бүх сэдвээр шалгалт авахын оронд заасан сэдэв бүрийнхээ дараа тухайн сэдвийг уншиж ойлгосон оюутан бусдынхаа өмнө уг сэдвээ ярьж асуусан асуултанд нь хариулж чадаж байвал тухай бүр дунг нь тавиад явна. Энэ нь хичээлийн бус цагаар хийгдэх ба олон оюутантай байсан тухайн үед бараг л орой бүр аль нэг ангид багш маань сэдвээрээ шалгуулах гэсэн оюутнуудтай сууж байх нь харагддаг байсан. Би ч мөн энэ л шалгуураар нь орж асуултад ...
Улс төрөө цэвэршүүлээгүй байж "шударга бай" гэх нь Утаагаа цэвэршүүлээгүй байж "цээж дүүрэн амьсгал" гэхээс юуны ялгаатай 08 Oct 2016
Өс оршвоос наргиа үг харгиа болж бараантана Өршөөл оршвоос харгиа үг наргиа болж цайрна
Алга хавсарсан бүхэн  Ашдын ерөөл залбирдаггүйг яаж мэдэх Гараа зангидсан бүхэн  Гай түүтгэр заналхийлдэггүйг яаж мэдэх
Хур тогтохгүй хөрсөнд өвс яахан ургах Үг чандлахгүй нэгэнд үнэнийг хэн хэлэх --- Ус шингээдэг хөрсөнд ургамал бүхэн ургах Үг шингээдэг хүнд үнэнийг бүгд хэлэх
Хаа нэгтээх халуун хүйтнээс урвaлдан бүрдсэн бороо хаа нэгтээх ганг ч тайлна, үерийг ч хөөрөгдөнө Хаа нэтгээх явдлаас үүдсэн үгс хаа нэгтээх нэгний сэтгэлийг ч хөгжөөнө, уурыг ч бадраана Бодол үг бүрэлдэн түгэхүйн жим  Бороо ус бүрэлдэн түгэхүйн жамаар байг

Монгол авирыг дэлгэдэг Монгол наадам|

Image
*Энэ зургийг хараад эрхгүй үүнийг бичлээ Наадам гэхээр Монгол хүн бүрийн сэтгэлд нэг Монгол болж төрсний баяр бахдал хөөрөөд ирдэг шиг байгаа юм. Та багаасаа хурдан морь унасан, барилдсан, сур харвасан байх, зөвхөн цэнгэлдэх тойроод хуушуур идээд л баярлахаас өөрөөр наадмыг мэдэхгүй байсан ч хамаагүй та Монгол наадмын орчин ахуйд дурсамж үлдээсэн бол нэг тийм баяр хөөр эрхгүй оргилно. Яагаад тэгдэг юм бол. Үүх түүхээсээ бол цэрэг дайны уламжлал гээд ярих. Сүртэй л дээ Бидний наадмаараа дурсах ярих түүх урагшаа уртсаад л байна Миний багад Ардын хувьсгалын гэдэг байсан бол удалгүй Их Монгол гээд 800 жилээр, дараа нь Хүннү гүрэн гээд 2000 гаруй жилээр урагшлуулсан. Энэ жил бас Ардчилсан Хувьсгалын 27 жил гэж нэмэгдсэн харагдсан. Наадам гэж хэлэхийн өмнөх гуншин ийм аж. Бидний нэг авир. Гэхдээ наадам наадмаараа л. Ямартай ч нэг сэтгэлийн хөөрөл бий болгодог хүч энэ наадам гэдэгт буй. Бүтэн жил ярьж бэлдсэн наадмаар бүх юм тэгш шударга болдог гэвэл худлаа. Бөөн булхай, луйвар, авцаа...
Хүний л авир юмдаа, хүсэмгүй бүхнийг сэтгэж, бусниулж байдаг, ширгэн хумигдах болтугай Хүний л авир юм даа хүндлэм бүхнийг мөрөөдөж, босгож байдаг, арвижан дэлгэрэх болтугай
Гэгээн бүхний шалтгааныг ол. нээ. түгээ Бараан бүхний угийг ух. тайл. хадгал
Хөрс хэдий шимтэй ч арчлал үгүй бол зэрлэгт идэгдэх Хүн хэдий ухаантай ч хичээнгүй бус бол самуунд идэгдэх
Явгарч үзээгүй хүн өгсүүр уруугийн мэдрэмжгүй Ядарч үзээгүй хүн өөдлөх уруудахын мэдрэмжгүй
Ходоод сайт хоол шингээнэ Ухаан сайт үг шингээнэ
Хүмүүн бээр эрх мэдэл нь тэлэх бүр энэрэнгүй байх шидийг олоосой!
Бодол мөрөөдлийн, Үг ярианы, Үйл ажлын, Өрөөлийн үнэлэмжийн хэмээх нэг нэгнээ дэмнэсэн бас үгүйсгэсэн олон амьдралын огтолцол дунд би оршино...Яавал??..
'Магадгүйг' ярих хүнтэй бодлоо дэлгэн хэлцмээp 'Мадаггүйг' тулгах хүнтэй амаа жимийж суумaap
Анх өөрөөрөө л ирнэ, цагаан цаас ч юм шиг Амьдралын уртад өөрийгөө хайж өчнөөн бэдрэнэ, эрээчсэн цаас ч юм шиг Алсран одохдоо өөртөө л шингэнэ, уусгадаг цаас ч юм шиг
Гэм бүрт эзэн хайж бүү хагаралд, цаг алдахын нэмэр Гэсгээх эсэхийг нь түүхийн цаазанд даатгамaap Хэн ч байсан буруутан болж өсөх тэр орчныг л харин Хэтрүүлэлгүй өнөөдрөөс шинжлэн ойлгож, эвлэн засмaap
Чиг суваггүй ус урсгавал шалбааг л болох вий  Цэгц баримжаагүй олныг хөөрөгдвөл үймээн л болох вий
Уншиж, бодож, бичиж оюунаа шавхахаас хойш суун нийтийн сүлжээний давалгаанд хөвөх тос өөх, давс чихрийг ихээр хаман, шунан, донтон хүртэж оюуны хэт таргалалтад автаж буй нь бидний эс сэргэн мандахын нэгэн эх үндэс байх даа
Зөвийг тэр буруу илэрхийлсэн байж мэднэ Зөнгөөрөө үр нь гэрэлтэнэ, хүлээцтэй л бай Бурууг тэр булхайцан нуусан байж мэднэ,  Бултах аргагүй уршиг нь илрэнэ, хүлээцтэй л бай
Ном эрдэм мөнөөсөө хөөрөлдсөн орчинд хэн нэгэн хулгай ярьж зүрхэлдэггүй. Номын гэгээг сайн түгээвээс хулгайн санаа дотогш хумигдаж, тэгсээр магад үүр хаяарах биз.
Ялзарсан маханд өт язганана  Ялзарсан нийгэмд өс арзаганана
Гарцгүй шүүмж үг бүү шидэл Гай болж "дайн" ч дэгдэж мэднэ