Posts

Showing posts from February, 2018
Жүжиг мэт амьдралд жүжигчин нь л болчихгүй юмсан...
Идээ бээрээ шахаж чадахгүй хүн өвчиндөө дийлдсэнийх Идсэн завшснаа цэвэрлэж чадахгүй төр авилгалдаа залигуулсных
Мөрөөдөл - ирээдүйн төсөөлөл, гэгээн ариун байг Үйлдэл - одоогийн өрнөл, чин сэтгэлээс байг Ухаарал - өнгөрсний тайлал, бат шингэцтэй байг
Уншиж тунгаахуйд өөртөө автах Үзэж сонсохуйд бусдад автах

Цахим эринд Монгол хэл соёлоо хадгалан үлдэх "тулаанд" өөрсдөөсөө болж гар өргөн бууж өгөх ёсгүй

Image
Add caption Түүнийг Болорсофт ийн Бадрал гэдгээр мэргэжлийнхэн нь, bolor-tol.com -г зохиосон Бадрал гэдгээр нь цахим ертөнцийнхөн андахгүй. Түүнтэй цаг үеийн, Монголчуудын зүгээс яаралтай шийдвэрлэх ёстой болоод буй нэгэн асуудлаар ярилцлаа. Ю никодын Техникийн Хорооноос (UTC-Unicode Technical Committee) ирэх 4 сарын хурлаараа Монголын өв соёл дархлааг хадгалж үлдэхэд онцгой нөлөөтэй асуудалд бидний зүгээс хандаж буй хандлагаас болон тун тааруу шийд гаргаж магад тухай мэргэжлийн цөөн хүн мэдэж үгээ дуугарч байгаагийн нэг нь та. Монгол үсгийн үсэг болон дүрмийг кодчилохтой холбоотой энэ асуудлын талаар жаахан дэлгэрүүлж тайлбар өгөхгүй юу. Миний хувьд хамгийн анхны монгол бичгийн юникод фонт болох Mongolianscript фонтын OTF алгоритмыг бичиж байсан болон Болорсофт компани тус фонтын зохиогчийн эрхийг хамтран эзэмшдэг болохоор 2015 онд Юникодын Техникийн Хорооныхон хүсэлт тавьж тэр цагаас сайн дураар монгол бичгийг цэгцлэх ажлын хэсэгт ажиллаж байна. Тийм болохоор энэ талаарх...