Хором хормоор ирэх ухаарал гэгч намайг хумин хумин хүлнэ Зад татахсан, залуухан нас руугаа буцахсан
Posts
Showing posts from March, 2018
Докторант Ц.Нандинбаатар. Сансар судлалд хүн төрөлхтөн өөр гараг эрхист хүрэхээр өргөн фронтоор шургуу ажиллаж байна. харин бид "морин тэрэгтэйгээ" л байгаа
- Get link
- X
- Other Apps
Лондонд болсон Монгол орны хөгжилд 6-р чуулганд Ц.Нандинбаатар Шведээс ирж оролцсоноос хойш бидний хэлхээ батжиж иржээ. Мэдээлэл технологиор Японд мэргэшсэн тэрээр сансар судлал руу шунан орж энэ салбарт Монголын хэмээсэн орон зайг бий болгохсон хэмээн хичээж ирснийг, тэр хичээл зүтгэл нь бэрхшээл саадтай тулж ирснийг нь мэднэ. Цахим Өртөө Холбооны УЗ-н гишүүн тэрээр өдгөө Шведэд докторантурт суралцан, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн судалсаар, ажилласаар. Эл өдрүүдэд АНУ-ын Монтана мужид болж буй сансар судлалын олон улсын хуралд илтгэлээрээ оролцож буй түүнтэй товч цахим хөөрөлдлөө Са нсар судлалтай холбоотой олон улсын хуралд илтгэлээ рээ амжилттай оролц лоо . Энэ хурлын талаар дэлгэрүүлж юуны өмнө товч танилцуулахгүй юу? Institute of Electrical and Electronics Engineers буюу IEEE гээд мэргэжлийн холбооны дэмжлэгийг хүлээж авсан сансарын чиглэлийн олон улсын хурал болох IEEE Aerospace Conference 2018 гэдэгт оролцлоо. Академик судалгаа хийж байгаа хүмүүст бол хамг...