С.Баяр сайдтай танилцсан, ажилласан 1 жил 2 сар
Британид суусаар 20-иод жил болоход 5 элчин сайдын нүүр үзэж, тус бүртэй нь олон нийтийн ажлын төлөө гар нийлэн хамтарч тусламж дэмжлэгийг нь авч иржээ. Өмнөх сайдууд бүрэн эрхийн хугацаагаа хууль ёсны дагуу дуусгаад дараагийн албандаа мордож байсан бол 5 дахь сайдыг харин жил гарны дараа эргүүлэн татав, бүр “нарсанд” суулгав. Сүүлийн 2,3 сайдуудынхаа талаар өөрийн мэдэх хүрээ, хамтарч ажиллаж байсан хэмжээндээ урт богино тэмдэглэл бичиж, зурган албум хийж ирсэн тул С.Баяр сайдын талаар ч хэдэн үг бичихээр шийдлээ. Энэ бичлэг зөвхөн өөрийн хэмжээндээ ажигласан харсан бодсон зүйлс гэдгийг юуны өмнө хэлж, буруу зөвийг сургаар бус баримтаар нь мэдэх нэгэн байх аваас засан залруулж ойлгохыг хүсье. Ерөнхий сайд асан элчин сайдын зиндаанд буун ирэхэд нь олон хүн янз янзаар бодсон зарим нь ч ил шуугисан. Яагаад? гэсэн асуулт ч миний толгойд эргэлдэж байсан. Их хурлын танхимд элдэв асуултад даруулж, ирснийхээ дараахан бичиг лоозон барин жагсах эсэргүүцэлтэй тэрээр нүүр тулав....