Posts

Showing posts from June, 2019
Орчлонгийн явдлаас эс ангижирах ч Орооцолдон түүнд хүлэгдэхгүй юмсан  Хүмүүн заяанд төрсний утгаа Хоромхон ч атугай мэдрэх юмсан
Атаа гозолзсон харцыг амгалангийн харцаар хариул Айлгүйтэн дэрвэлзэх харцыг амгалангийн харцаар хариул Өө эрсэн харцыг амгалангийн харцаар хариул Өглөг нэхсэн харцыг амгалангийн харцаар хариул Уур оволзсон харцыг амгалангийн харцаар хариул  Ухаан гэрэлтсэн харцыг амгалангийн харцаар хариул Гэнэхэн хонгор харцыг амгалангийн харцаар хариул Гэмгүй царайлах харцыг амгалангийн харцаар хариул... Аяа таны миний сэтгэлийн толь харцууд  Амгалангийн харц байг