Тогтолцоог өөрчилөхгүйгээр хөгжлийн гацаанууд арилахгүй
Б.НАМИНЧИМЭД : Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 29 дүгээр тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн. Гишүүн болбол улс орны хөгжилтэй холбоотой ямар бодлого чиглэлээр түлхүү ажиллах, ямар үр дүнд хүрэх зорилготой байна? Үндсэн нэг зорилго бий. Тэр нь суурь тогтолцоог өөрчлөх. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн хувьсгал хийх. Яагаад гэвэл, өнөөгийн манай нийгэмд илэрдэг олон гажуудал, хөгжлийн гацаа нь нийгмийн тогтолцоотой шууд холбоотой. Гадаад дотоод өр зээл, хүүгийн дарамт, амьдралын эрс тэс ялгарал, баялгын тэгш бус хувиарлалт, авилга, намчирхал талцал, итгэл үнэмшилгүй байдал, энэ бүхнээс үүдсэн ахуй амьдралын бүх салбарт илэрдэг уруу дорой, буруу гажуу, ёс бус явдлуудийг алийг нь тэр гэхэв. Одоо бүр шударга бус явдал хуульчлагдаж байна. Хүмүүс дасан зохицож, хэвийн зүйл мэт үздэг, зүгээр л хараад эмгэнэх биш маазардаг болсон. Тодорхой жишээ хэлэхгүй бол итгэлгүй сонсогдож магадгүй. Тухайлбал, офшорчид, ЖДҮ-чид, 60 тэрбумынхан, мөнгө хүүлэгчид, буцаад л хууль тогтоох байгуулла...