Posts

Showing posts from December, 2020

Хайрла

Хүнийг хайрлахдаа нөхцөл бүү тавь  Хүсэлдээ нийцсэн загвар бүү тулга  Алаг хорвоод байгаагаар нь  Ар өвөр хандлагагүй хайрла  Аав шигийг нь сонсож хайрла  Ажилсагийг нь хүндэлж хайрла  Ахмадыг нь өргөж хайрла  Алдсаныг нь уучилж хайрла  Энхрийг ньэрхлүүлж хайрла  Ээж шигт нь эрхэлж хайрла  Эмзэгхэнийг нь ялдамхан хайрла  Эрэмгийд нь зориг нэмж хайрла  Ууртайг нь тайтгаруулж хайрла  Уйланхайг нь аргадаж хайрла  Унаж явааг нь түшиж хайрла  Уул шигийг нь сүрдэж хайрла  Сонсдогийг нь зөвлөж хайрла Сонсдоггүйг нь зөнд нь орхиж хайрла  Сүржинг нь өхөөрдөж хайрла  Сүү шигийг нь чин хайрла  Худалчыг нь зэмлэж хайрла  Хуншгүйг нь хөндийхөн хайрла  Хар бараан санагдах цагт ч  Хайрлах л чадвартай бай