Болж өнгөрсөнд хэт санааширах нь Болж өрнөж буйд халтай байж мэдэх Болж өрнөж буйд хэт улайрах нь Болж өрнөхүйд халтай байж мэдэх Болж өрнөхүйг эрхэмлэн болгож бүтээвэл харин Болж өнгөрсний хийгээд өрнөж буйн зүдгүүр нимгэрч мэдэх
Posts
Showing posts from February, 2021
- Get link
- X
- Other Apps
Болзолгүй энэ хорвоод Болж өнгөрсөн бүхнийг тунгаан шинжихэд Бахдам бүхэн дандаа дардан замаар ирсэнгүй Бачимдам бүхэн дандаа мунхаг замаар явсангүй Өө халдаахгүй магтан дуулах зүйлс маань Өрөөл нэгэнд гаслан байж ч болохоор Магадгүй яг одоо дэвсэлж буй зүйлсээ Маргааш бид хайлан дурсаж ч мэдэхээр... Алдаа оноо гэгч ар өвөр тал юм хойно Алдсан нэгнээ чөтгөрчлөлгүй гэсгээж Алдарт хүрснийгээ бурханчлалгүй хүндэлж Атгасан шагай мэт хурах ая эвийн тунг тааруулахсан Бодлын дусал
Ерөнхийлөгчөө захиалав
- Get link
- X
- Other Apps
Хууль бол нэгэн цаг үед амьдарч буй үеийнхний боловсрол, ёс, уламжлал, гадаад дотоод нөхцөл байдал зэрэгтээ тулгуурлан хамтдаа хэрхэн амьдрахаа тохирч, бичиглэн баталсан тоглоомын дүрэм. Монголоо хөгжүүлье, ард түмнээ хүн шиг амьдруулая гэсэн сэтгэлтэй хэн ч энэ тоглоомын дүрэмд энэ тэнцүү боломжтойгоор оролцох учиртай. Зөв хүн Электорат эвслээс гаргасан Ерөнхийлөгчөө захиалъя уриалгыг хараад Ерөнхийлөгчийн албанд хэн дэвшиж болох хийгээд болохгүй, нэр дэвшигчийг захиалж болох уу, болохгүй юу, яагаад гэх мэт асуултууд өөртөө тавьж тунгаав, мөрөөдөв. Өнөөгийн өөрсдийгөө шинжихүй: Монгол улсын иргэн бүр 18 нас хүрмэгц төрийн байгуулалд сонгох эрхтэй, харин сонгогдох насыг төрийн байгууллага албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно хэмээн Үндсэн хуулиараа тунхагласан. (ҮХ-н 2-р бүлэг, 16 дугаар зүйл, 9 дэх заалт). УИХ-д нэр дэвшигч 25-аас дээш настай байх бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд энэ шаардлага 50-ийн (45 байсныг шинэчилсэн өөрчлөлтөөр ийнхүү өсгөсөн)...