Posts

Showing posts from 2022
  Яг л нэг зүйлийн тухайд Яах аргагүй тийм дээ гэж итгэх өдөр байх Яг ч бас тиймгүйдээ гэж эсрэгцэх өдөр байх Яамаар ч юм бэ дээ гэж эргэцэх өдөр байх.. Янзын ч юм аа даа энэ хорвоо, эсвэл ‘Яагаа ч үгүй’ байгаа юм болов уу би өөрөө Бодлын дусал
Хичнээн тансаг эд байвч хир тоос ямх ямхаар буртаглана Арчиж баймаар Хичнээн эрүүл бие заяавч хайнга авир чимх чимхээр доройтуулна Арчаатай баймаар Хичнээн их эрдэм суравч сагага зан дусал дуслаар дундруулна Даруухан баймаар Хичнээн сайхан сэтгэл байвч хилэнц уур хумхи хумхиар бузарлана Бясалгаж баймаар
Санаан зоргоор байдаггүй хорвоо доо Сарвайж чармайж байж босгодог амьдрал даа Зөв цэгц хүн таардаг даа Зүтгэл хичээлтэй байж чаддагийнх  байх даа  Сайхан гэр бүл харагддаг даа Салаа үгүй сэтгэлээ гагнаж чадсаных байх даа Амжилт оргилсон байгууллага байдаг даа Ажил ажилдаа чармайдаг хамт олонтойнх байх даа Хөгжиж мандсан улс бий дээ  Хөл гараа жийлцэхгүй нэгдмэл байдгийнх байх даа Онгон сайхан байгаль байдаг даа Онгичиж сүйдлүүлэлгүй хамгаалж ирснийх байх даа Санаан зоргоор байдаггүй хорвоо доо Сарвайж чармайж байж бүтээдэг амьдрал даа
Би-ээс ангижирч Бид-ээс салахуй Ай тэр бас Ашдын хүсэл буюу Бодлын дусал - 2016