Posts

Showing posts from 2023
Зовлонгийн шалтгаант хүний орчлонд Хөрөнгө өнгөнд хүсэхийн шунал, Хүний сэтгэлд хүрэхийн шунал. Юуны ялгаатай!
Зөв буруу нь хамаагүй зүрхний үгээ хөөрөлдөхсөн, зуугуул яриатан доог хийнэ л биз Б олох үгүй нь хамаагүй бодлоо задартал хуучилахсан, болчимгүй явдалтан элэг болгоно л биз Сэргэх гундах нь хамаагүй сэтгэлийн чимээгээ сонсолцохсон, сэтэрхий санаатан идэш болгоно л биз Яадаг юм ер нь
Амьдралд олон л хүнтэй учирна Авах юмтай хүндээ гэж шинжвэл Алт мэт ганц чанар яаж ийгээд олдоно Адгийн шаар юмдаа гэж харвал Арван шалтгаан дороо л ундрана
Юм болгон л гэгээн харагддаг байж, хүүхэд цагт юм даа Санасан болгоноо л хийчихмээр боддог байж, залуу насанд юм даа Дуугай л өмнөхөө нухаж суумаар санагдах болж, ямар нас нь юм болдоо
Учирахдаа тооно тушаа мэт учирмаар Урт замд тооно тушаа мэт чангармаар Хагацахдаа тооно тушаа мэт алдyyрмаар

Хааны ордонд бараалхсан нь

Англид 20 гаран жил амьдрахдаа анх удаа Хааны ордноор зочилж, хаантай гар барьж цөөн хором ч үг солих завшаан тохиов. Монголчууд маань төрөл бүрийн арга хэмжээнд уригдан оролцож энэ ордноор, ордны цэцэрлэгээр алхаж байсныг цөөнгүй сонссон. Ховорхон завшаан гэцгээдэг. Ийм арга хэмжээнд зочид урихдаа сонгох, баталагаажуулах, урих гээд олон ч үе шаттай болтой. Нэр дэвшигдсэн нь   Сар хүрэхгүйн өмнөхөн Британийн ГХЯамнаас гэсэн нэг имайл хүлээж авав. “Зүүн болон Зүүн Өмнөд Ази орнуудын Британи дахь төлөөллийг Хаан болон Хатан хүлээн авах бөгөөд манай яамнаас таныг нэр дэвшүүлж байна. Та 2 сарын 1-д   энэ хүлээн авалтад оролцох боломжтой бол яаралтай хариу ирүүлнэ үү.   Энэ захидал нь Таныг хүлээн авалтад уригдана гэсэн баталгаа биш агаад нууц гэдгийг анхаарна уу” гэсэн утгатай имэйл ирэв. “ За энэ хүн андуурав уу, хулхи имайл юм болов уу” гэж хэсэг гайхаж, имайл ирсэн хаягийн домайныг нь харлаа.   Яах аргагүй л эдний ГХЯамны домайн. Имайл илгээгчийн цахим гарын ү...