Posts

Showing posts from March, 2023

Хааны ордонд бараалхсан нь

Англид 20 гаран жил амьдрахдаа анх удаа Хааны ордноор зочилж, хаантай гар барьж цөөн хором ч үг солих завшаан тохиов. Монголчууд маань төрөл бүрийн арга хэмжээнд уригдан оролцож энэ ордноор, ордны цэцэрлэгээр алхаж байсныг цөөнгүй сонссон. Ховорхон завшаан гэцгээдэг. Ийм арга хэмжээнд зочид урихдаа сонгох, баталагаажуулах, урих гээд олон ч үе шаттай болтой. Нэр дэвшигдсэн нь   Сар хүрэхгүйн өмнөхөн Британийн ГХЯамнаас гэсэн нэг имайл хүлээж авав. “Зүүн болон Зүүн Өмнөд Ази орнуудын Британи дахь төлөөллийг Хаан болон Хатан хүлээн авах бөгөөд манай яамнаас таныг нэр дэвшүүлж байна. Та 2 сарын 1-д   энэ хүлээн авалтад оролцох боломжтой бол яаралтай хариу ирүүлнэ үү.   Энэ захидал нь Таныг хүлээн авалтад уригдана гэсэн баталгаа биш агаад нууц гэдгийг анхаарна уу” гэсэн утгатай имэйл ирэв. “ За энэ хүн андуурав уу, хулхи имайл юм болов уу” гэж хэсэг гайхаж, имайл ирсэн хаягийн домайныг нь харлаа.   Яах аргагүй л эдний ГХЯамны домайн. Имайл илгээгчийн цахим гарын ү...