Friday, November 22, 2013

Эр бор харцага

М.Мөнхзоригт дүүгийнхээ 
Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан 
цол хүртсэнд зориулан тэрлэлээ

Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэр залуу насанд нь
Даанч ажигч үгүй явлаа л билүү дээ
Ай хөөрхий алдрай мину зээ...

...Түүнтэй элдвийг хүүрнэж, ажил хэрэг хамтран хийж суухад энэ дуу санаанд эрхгүй буудаг. Тэр цоглог, эрчтэй, өөртөө итгэлтэй, түүнээс залуу насны цалгисан ааг элч төөнөнө.

Tuesday, October 29, 2013

Үйл хэргийг тойрон нэгдвээс нягтран батжих нь элбэг
Үг яриахныг тойрон нэгдвээс тарж сарних нь элбэг
Үүний учир бага ярьж ихийг хийцгээ

Wednesday, October 23, 2013

Холын хэргийн тушаа  үгс 
Ойрын бодолтоноос төрөх нь гачилантай 
Хотлын үйлсэд садаа үгс 
Өөрийгөө үл мэдэгчээс унах нь тээртэй 

Friday, October 04, 2013

Намрын навчис тасрах бүрт нас богиныг ухаар
Хаврын навчис нахиалах бүрт үйлс мөнхийг сана
Өөрөөр бүгд дуусах мэт бүү атгаг авирла
Өнөд дэлгэрэх сайханы төлөө гэгээн амьдар

Wednesday, September 18, 2013

Өөрийн зорилготой бай, хүрэхийн төлөө шантралгүй зүтгэ
Өрөөлтэй зохицож амьдар, ойлголцохын төлөө уйгагүй хичээ

Wednesday, June 26, 2013

Туршлагаар мэдэрсэн бүхнийг өвлүүлж болдоггүй
Дурсамжаар хоногшсон бүхнийг орлуулж болдоггүй

Wednesday, June 05, 2013

Юмс бүхний шалтгаан би
Ерөөс өөрийгөө л шинж

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...