Ирээд хазахгүй нохойн боргоонд цочоод яахав, амгалан өнгөр Эхэлсэн ажилд тус үгүй атаач үгэнд бухимдаад яахав, амгалан үргэлжлүүл
Posts
Монгол Киноны Алтан фондод хадгалагдах кино бүтээсэндээ баяртай явдаг
- Get link
- X
- Other Apps
Монголд Арчдилал өрнөсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Ардчилал бидэнд олон сайхан боломжийг бий болгож бид үр дүнгээс нь хүртэж буй ч бас ардчилал гээч эрх чөлөө эрх мэдлийн хариуцлагыг умартваас олон хар барааныг дагуулж явдгийг бидэнд ойлгуулсаар. Улс төрийн энэ сэдвийг урлагийн бүтээл болгосон 7 сарын 1 киноны найруулагч Ануужинтай хөөрөлдлөө. 1. Улс төрийн сэдвээр уран бүтээл гарсан нь тун ховор байдаг. Та харин 7 сарын 1-ны үйл явдлаар сэдэвлэн кино бүтээжээ. Киног хийх санаа анх яаж төрөв. Кино нэг хүний бодит амьдрал уу олон үйл явдлын цогц уу?
Хөх туг мэндэлсэн түүх (Aрдчилсан хувьсгалын 20 жилийн ойд)
- Get link
- X
- Other Apps
Хорьдугаар зуунд Монголд гарсан гурван хувьсгал өөр өөрийн туг далбаатай байжээ. 1911 оны Үндэсний хувьсгал шаргал дэвсгэртэй улаан хүрээтэй тугтай, 1921 оны Ардын Хувьсгал улаан тугтай , 1990 оны Ардчилсан хувьсгал хөх тугтай. Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойд зориулж 90 оны Ардчилсан хувьсгалын бэлэгдэл болсон Хөх тугны загварыг бүтээгч, өдгөө Их Британи улсад ажиллаж амьдарч буй, зураач Тодын Отгонбаяр гуайн 1996 онд “Хөх Толбо” сонинд өгсөн сонирхолтой ярилцлага болон тугийг бүтээхэд хандив өгч байсан иргэдийн нэрсийг толилуулж байна. (Зураг дээр Т.Отгобаяр МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөх орой (1990 оны 2 сарын 17-нд) хурлын төлөөлөгчидөд тугны зохиомж утгыг тайлбарлаж буй нь)
Оюуны бүтээлийг төр нь хамгаалдаг, түмэн олон нь үнэлдэг болоосой доо
- Get link
- X
- Other Apps
“Би Чамд Хайртай II” киног бүтээгчид гадаадад суугаа Монголчууддаа киногоо толилуулж яваа билээ. Энэ үйл хэргийнх нь талаар өмнө ярилцлага аван цахим өртөө сүлжээний хуудсаар уншигч олонд хүргэж байсан. Харин хэдхэн хоногийн өмнөөс " энэ кино интернетэд тавигдсан байна... Лондонд Монголчууд цугладаг зарим газар үзүүлж байна" гэх мэт тэдгээрийг үзсэн харсан хүмүүсийн яриа чих дэлссэн тул киноны менежэр Б.Уранчимэгтэй эргэн холбогдож учир байдлыг тодрууллаа. Бид саяхан л дэлхий тойрон Би Чамд Хайртай II гарна хэмээн ярилцаж байсан. Гэтэл энэ төлөвлөгөөнд тань нилээд өөрчлөлт орох боллоо. Яг чухам юу болов?