Wednesday, February 05, 2014

Мэднэ! мэднэ! хэмээн сайрхаваас мэдэхийн үүд хаагдана
Чадна! чадна! хэмээн аархаваас чадахын ухаан багасна
Даруу бай...

Monday, January 27, 2014

Нэгэн цагийн явдлаар түүхийг бүхэлд нь юунд дүгнэнэ
Нэгэн агшны авираар нь хүнийг бүхэлд нь юунд үнэлнэ 

Wednesday, January 08, 2014

ОЮУНЛАГ ОРШИХУЙ цувралын тусгай дугаарын тэмдэглэл – Их найрагчтай өнгөрөөсөн “эгэл”гүй өдрүүд

BLkhagvasurenBaasanEgchБританийн Монголчуудын дунд зохиогдож буй “Оюунлаг Оршихуй” уулзалт ярилцлагын 13 оны цувралыг отголуулж, шинэ оноо хамт угтах ажиллагаанд оролцохоор их найрагч, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, эхнэр С.Баасан эгч нар бидний урилгыг хүлээн авч хувийн ажилаа хойш тавин зорин зорин ирсэн билээ.
…Өдрийн онгоцноосоо хоцорсон зочидоо оройн онгоцноос тослоо. Бодсоноос их бөхийжээ. “Нуруу өвддөг болсон. Суудлын өвчин” гэв. Царай зүс толигор сайхан. Хэдий өдөржин замын явдалд шовшоргодсон ч, гэрт ирсний дараа цөөнгүй цагаар нутаг орны хууч сонин ярьж, залгуулан шинэ номоо дэлгэн найргийн бяцхан хур буулгалаа.
“Жүжиг энэ тэр бичиж солиорсоор 10-аад жил шүлгийн ном гаргаагүй. Ингээд олон жил тархиндаа зовоосон шүлгүүдээ нэгтгэн “Зовсон сүү” нэртэй номоо хэвлүүллээ” хэмээсэн. Номонд уянгын болоод бодролын шүлгүүд, дууль, жүжгийн зохиолууд нь багтжээ.
Тэрээр шүлгүүдийнхээ санааг хэрхэн олсон, ямар санааг шүлгийнхээ хаана хэрхэн гаргасан зэргээ догдлон ярих. Би дагаад “дуугуй” догдолно.
Ус мөрөн халилаа үерлэлээ гээд ундарга аа дарсан гэж дуулаагүйсэн
Ухаант хүн томорлоо тодорлоо гээд угшлаа муулдаггүй бол сайнсан

Friday, November 22, 2013

Эр бор харцага

М.Мөнхзоригт дүүгийнхээ 
Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан 
цол хүртсэнд зориулан тэрлэлээ

Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэр залуу насанд нь
Даанч ажигч үгүй явлаа л билүү дээ
Ай хөөрхий алдрай мину зээ...

...Түүнтэй элдвийг хүүрнэж, ажил хэрэг хамтран хийж суухад энэ дуу санаанд эрхгүй буудаг. Тэр цоглог, эрчтэй, өөртөө итгэлтэй, түүнээс залуу насны цалгисан ааг элч төөнөнө.

Tuesday, October 29, 2013

Үйл хэргийг тойрон нэгдвээс нягтран батжих нь элбэг
Үг яриахныг тойрон нэгдвээс тарж сарних нь элбэг
Үүний учир бага ярьж ихийг хийцгээ

Wednesday, October 23, 2013

Холын хэргийн тушаа  үгс 
Ойрын бодолтоноос төрөх нь гачилантай 
Хотлын үйлсэд садаа үгс 
Өөрийгөө үл мэдэгчээс унах нь тээртэй 

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...