Monday, January 05, 2015

Учрыг нь гүн ухалгүй үг яаран бүү унага
Ус нь буцлаагүй байхад данх шүгэлдэггүй

Бодлын дусал

Thursday, November 27, 2014

Олон намрыг хамт үдэх бишдээ онож алдахын заагт нь ялгаж хайрла
Онгодоор хөглөгдөн яваа нь тэнгэрийн ивгээлийнх биширч хайрла
Орчлонд бүдэрч яваа нь хүний тавилангийнх өрөвдөж хайрла

Еерийгее хайрлахгуй нэгэн ереелийг хайрлаж чадах уу
Тогоо нь хоосон нэгэн бусдыг хооллоно гэвэл юу болох
Толгой нь хоосон нэгэн бусдыг сургана гэвэл юу болох

Thursday, October 23, 2014

Ялагдаж туйлдсан ч, яг хийтэл бүү зогс
Яршигтай зовлонтой гэж бүү ярь 
Яншиж хажуудахаа бүү чилээ
Яах аргагүй амжилтад хүрнэ гэдэгт итгэ, өөртөө итгэ
Ямагт тэмцэлтэй, бас гэгээн бай
Зорьсон тэмүүлсэн тань биелэхийн цагт
Зовсон зүдэрсэн тань жаргал болж амтагдана

***********************

Үзэж туулсан өнөр туршлага орлуулж болшгүй арвин баялаг ч
Өндийж сэрж буй гэгээн мөрөөдлийг унтраах шалтгаан бүү болог
Асаж бадарсан гэгээн тэмүүлэл эргэж олдошгүй их хүч ч
Амсаж туулсны сургааль үгийг эс тоох шалтгаан бүү болог


  

Friday, October 10, 2014

Хахуулийн намагт шигдсэн нийгэм

Бурууг бултаар мэднэ, бухимдан омогдоцгооно
Гарцыг ганц нь ч дагахгүй,  гайхширан алмайрцгаана
Хахуулийн намагт шигдсэн нийгмийн төрх иймэрхүү л байх шиг. Хахууль гэгч үнэхээр хөдлөх бүр улам бүр сордог хорт намаг лугаа адил ажээ.

Friday, August 01, 2014

Биеийн өвчний нян бүхэнтэй харьцадгаараа эмнэлэг цэвэр байх ёстой, эс бөгөөс...
Нийгмийн өвчний нян бүхэнтэй харьцадгаараа  төр цэвэр байх ёстой, эс бөгөөс ...
Бодлын өвчний нян бүхэнтэй харьцдагаараа сэтгэл цэвэр байх ёстой, эс бөгөөс

Monday, July 07, 2014

Өргөж босгох сэтгэлгүй бол өрөвч үг унагах юун
Засаж залах хүсэлгүй бол заргын үг чулуудах юун

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...