Posts

  Тал нь үнэн тал нь худал Хүн төрөлхтөний хувьд хэл яриа гэгч үүсээгүй байхад хүмүүжил, зан чанар DNA-ээр л голлон дамждаг байсан болтойм. Энэ үйл явц хэдэн буман жил үргэлжилж. Үнэн худал гэдэг үхэх төрөх шиг л дэргэд байсан байх. Тэгсэн хэл яриа гэгч үүсээд өөр хоорондоо харьцаад эхэлтэл элгэн бүлээсээ гадна хажуу хавиргынхны үг ярианаас илүү дутуу юм сураад эхэлсэн аж. Энэ байдал хэдэн түмэн жил үргэлжилж. Сонссон бүхэндээ итгэж болохгүйг энэ цаг үеэс ухаарч л байсан биз. Тэгсэн бичиг үсэг гэгчийг санаачлаад, ном сурах хэвлэгдээд хажууд биш хаа тэртээх хэн нэгний санаа бодлыг уншаад суралцаад явах боломж бүрдэж. Энэ үйл явц хэдэн зуун жил үргэлжилж. Уншсан бүхэндээ итгэж болохгүйг бас тэр цагаас номлосон л байх шиг. Тэгсэн интернет гэгчийг бий болгоод хэвлэмэл ном хайлгүй хэн дуртай хүний юу гэж буйг хараад суралцах боломж бүрдэж. Худал үнэн цэцэрхэгчдийн тоо ч хэмжээгээ алдав. Энэ үйл явц үргэлжлээд хэдхэн арван жил болж байна. Үзсэн харсан бүхэн үнэн худлын илэрхийлэ...
Өөрөө нэг зангаараа хүн Өрөөлийн олон занг нэг мэт харж чадах Өөрөө олон зантай хүнд харин Өрөөлийн нэг зан олон мэт харагдаж мэдэх

Хилийн чанад дахь Монголчуудын ирэх 4 жилийн төлөв ба санал хүсэлт, уриалга

2016 онд МАН олонхи болон засгийн эрхийг барьж эхлэх үед өмнөх 20 орчим жилүүдийн үйл явдлыг өөрийн мэдэх хэмжээнд хураангуйлан санал хүсэлтээ хүргүүлж байлаа. Холбоосоос үзнэ үү https://tserenbat.blogspot.com/2016/07/blog-post.html     “ Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт” Энэ удаа сонгуулийн дүн гарахаас өмнө намуудын мөрийн хөтөлбөрт бидний талаар (би өөрөө гадаадад суугаа монголчуудын нэгэн төлөөлөл) тусгагдсан зүйлсэд тулгуурлан саналаа хүргэхийг хичээв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ нь тойргоор (78 гишүүн) болон хувь тэнцүүлэн төлөөлөх байдлаар (48 гишүүн) сонгогдсон гишүүдээс  бүрдэх болсон нь Гадаадад суугаа Монголчууд УИХ-н сонгуульд оролцох эрх нь нээгдэв. Үндсэн хуулийг дахин өөрчлөхгүй бол энэ эрх байнга оршино.  Гэхдээ бид оршин суугаа газрын байрлал нөхцлөөс хамааран сонгуульд бүрэн дүүрэн оролцох боломж хязгаарлагдмал хийгээд өөрсдийн тойроггүй тул УИХ-д төлөөлөх ...
Эрэл Алд биеэ хөрстөд мэндэлж  Амин уургаа эрэх цагаас эрэл эхлэнэ … Зүг чиггүй төөрч эрнэ Зөв бурууг нээж эрнэ Байхгүйг байгаа гэж эрнэ. Байгааг байхгүйд бодож эрнэ… Хайр энхрийллийн амтыг мэдрэх гэж эрнэ. Хагацал харууслын гашууныг амтлан эрнэ. Эвлэлдэн нэгдэхийн хүчийг үзэх гэж эрнэ Эвдрэлцэл дайсагналын уршгийг амсан эрнэ Эх орон гэж чухам юу вэ хэмээн эрнэ Эхэс тасарсан хөрсттэй холбоотойгоо мэдрэн эрнэ Өөрийгөө олохын жаргалыг амсах гэж эрнэ Өнөөх нь оньсого мэт болохыг гайхшран эрнэ Алив бүхний учрыг олох гэж эрнэ Ахих бүр уялдан холбогдож буйд хөтлөгдөн эрнэ. Үхлийн утгыг ойлгох гэж ухаж эрнэ Үйлийн үрийн шалтгааныг ухааран эрнэ Энэ насны эрлийн жолоо эвхэх мөчөөс Дараа насны шат дэвшсэн эрэл эхлэнэ … … Зүг чиггүй төөрч эрнэ Зөв бурууг нээж эрнэ Байхгүйг байгаа гэж эрнэ. Байгааг байхгүйд бодож эрнэ.
Зовлонгийн шалтгаант хүний орчлонд Хөрөнгө өнгөнд хүсэхийн шунал, Хүний сэтгэлд хүрэхийн шунал. Юуны ялгаатай!
Зөв буруу нь хамаагүй зүрхний үгээ хөөрөлдөхсөн, зуугуул яриатан доог хийнэ л биз Б олох үгүй нь хамаагүй бодлоо задартал хуучилахсан, болчимгүй явдалтан элэг болгоно л биз Сэргэх гундах нь хамаагүй сэтгэлийн чимээгээ сонсолцохсон, сэтэрхий санаатан идэш болгоно л биз Яадаг юм ер нь
Амьдралд олон л хүнтэй учирна Авах юмтай хүндээ гэж шинжвэл Алт мэт ганц чанар яаж ийгээд олдоно Адгийн шаар юмдаа гэж харвал Арван шалтгаан дороо л ундрана