Тал нь үнэн тал нь худал
Тэгсэн хэл яриа гэгч үүсээд өөр хоорондоо харьцаад эхэлтэл элгэн бүлээсээ гадна хажуу хавиргынхны үг ярианаас илүү дутуу юм сураад эхэлсэн аж. Энэ байдал хэдэн түмэн жил үргэлжилж. Сонссон бүхэндээ итгэж болохгүйг энэ цаг үеэс ухаарч л байсан биз.
Тэгсэн бичиг үсэг гэгчийг санаачлаад, ном сурах хэвлэгдээд хажууд биш хаа тэртээх хэн нэгний санаа бодлыг уншаад суралцаад явах боломж бүрдэж. Энэ үйл явц хэдэн зуун жил үргэлжилж. Уншсан бүхэндээ итгэж болохгүйг бас тэр цагаас номлосон л байх шиг.
Тэгсэн интернет гэгчийг бий болгоод хэвлэмэл ном хайлгүй хэн дуртай хүний юу гэж буйг хараад суралцах боломж бүрдэж. Худал үнэн цэцэрхэгчдийн тоо ч хэмжээгээ алдав. Энэ үйл явц үргэлжлээд хэдхэн арван жил болж байна. Үзсэн харсан бүхэн үнэн худлын илэрхийлэл биш гэдгийг бүдэг бадаг ойлгоод л байх шиг
Одоо ингээд Хиймэл оюун ухааны эринтэй золгосноор хэн нь юу дуртайгаа номлож болох боломж бий болов. Энэ үйл явц бий болоод хэдхэн жил л болж байна. Өөрийн дотроос төрөөгүй бүхэн үнэн эсэхэд эргэлзэхээс аргагүйд хүрэв.
Хүн төрөлхтөний харилцааны хэрэгсэл улам бүр нарийсан хөгжих бүр үнэний эрэл төдий чинээ бүдгэрч, эцэс төгсгөлгүй байх нөхцөл бүрдсээр...
За за юу ч бичээд байгаам.
Энэ санааг дэмжихгүй байж болох ч, өдий хүртэл уншиж дуусгаж дэмжсэн нь та энэ санааг дэмжиж байна гэсэн үг гэж хэлж болох ч, дэмжихгүй байгааг тань ч бас хүлээн зөвшөөрч байгаа нь дэмжиж буй гэж итгэх итгэлийг минь дэмжиж байна гэж ойлгож болох ч дэмжихгүй байх сонголт буйг тань дэмжиж байна. ....
Хаппи фрадей.
Намар цаг шүү дээ. Гэрийн найранд явна. Хиймэл оюун ухаандаа даалгавар өгч, интернетээс дуулах дуугаа олж давтаж байгаад, нэг хэлтэй устай хүн шиг сайхан дуулж хуурдаж ярьж хөөрч, энэ цаг үед хүн болж төрсөн буянаа эдэлж байгаад ирэе гэж. Амьдрал сайхаан! Асгарч, мэлмэрч, жаргагтун!
No comments:
Post a Comment