Аманд оронгуут бүрэн амтлагдахгүй хоол байж болох, зажил - шимийг нь шах Нүдэнд тусангууд бүрэн ойлгодохгүй үг байж болох, бод - утгыг нь тайл
Posts
Showing posts from 2008
Олимпод гаргасан амжилтаа бататгана гэдэг хатуу даваа ...
- Get link
- X
- Other Apps
Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж Монголчуудаа “эчнээ” баярлуулсан нэгэ н хүн б ол Монгол улсын гавъяат тамирчин Герман улсын шигшээ багийн гишүүн Доржсүрэнгийн Мөнхбаяр. Д.Мөнхбаяр 1992 oны Барселоны Олимпийн хүрэл медаль хүртэж Монгол эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн медальтан болж тодорч байсан бол өдгөө хоёр Олимпоос медаль авсан анхны Монгол болов. Тэрээр буудлагын 10 метрийн хийн болон 25 метрийн спортын гар бууны төрлийн дэлхийн аварга болж байсан анхны хошой аварга монгол эмэгтэй. Мөнхбаяр гавъяатын бий болгосон буудлагын спортын амжилт ялалтын замаар Монгол охид замнаж дэлхийн тавцанд гарч ирээд байгааг хэн бүхэн мэдэх болжээ Ингээд Монголчууд маань Олимпийн алт мөнгөн медалтнуудынхаа амжилт ялалтаар бахархасаар, тэмдэглэсээр буй энэ агшинд хүрэл медаль хүртсэн гавъяаттайгаа хэдэн хором хөөрснөө толилуулъя. -------------------------------------------------------------------------------- Юуны өмнө танд Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Барс...
Сайн сайхан амьдрахын нэг гол үндэс нь боловсрол...
- Get link
- X
- Other Apps
Саяхaн нэгэн зар ирсэн нь Лондонд KIWI гэдэг хамтлаг ирж тоглоно гэсэн мэдээ байв. MNGBridge- ийн Даваажаргалтай 7 сард уулзахад “...хичээл номондоо сайн ч төлбөрийн чадвар муутайгаас хүссэн сургуульдаа орж сурах боломж нь бүрдэхгүй байгаа өнчин ядуу хоёр хүүхдийн байр сургалтын төлбөрийг нь даан ивээн тэтгэх зорилготой Далайд Дусал Нэмэр төсөл боловсруулсан юм. Төслийн хүрээнд Монголоос нэг хамтлаг урьж авчирч тоглуулан сан бүрдүүлэх санаатай” хэмээн ярьж байсан нь санаанд орж түүнрүү залгатал энэ тоглолт түүний төслийнхөө хүрээнд зохиож буй нэг ажил нь байж. Ингээд бодож санаснаа ажил хэрэг болгож яваа түүнтэй хэдэн хором хөөрснөө сонирхуулая
"Үнэн" - ил биш бас тодорхой биш
- Get link
- X
- Other Apps
Эргэн тойрноо харлаа, сонслоо, бодлоо - их ч хайлаа Эрэлд хатааж, ийш тийш зүг төөрүүлсэн " үнэн "-ийг би гаднаас, бусдаас олохгүйгээ мэдрэв Өөрөөдөө өнгийж түүнийг бас эрлээ, харин тэгтэл Ил гаргаж "энэ" хэмээн хэлэх аргагүйгээр элдэв "төлөвт" байнга хувиран тэнд "нуугдаж"... өөрөө ямагт боловсрох хэрэгтэйг ухаарав.
Миний мэдэх Заагий
- Get link
- X
- Other Apps
Цахим Өртөө сүлжээгээр дамжин гадаад дотоодод суугаа хийж бүтээх, улс орноо хөгжил дэвшлийн шинэ шатанд гаргахыг хүсэгч олон сайхан залуустай эчнээ танилцан нөхөрлөж ирсэн билээ. Зарим маань тэрхүү бодол хүслээ ажил үйлс болгохоор эх нутагтаа очин хийж бүтээж тэмцэж эхлээд буй. Түүний нэг нь 2000 оноос тус сүлжээнд Амбугайтний Заагий нэрээр санал бодлоо бичиж ирсэн, тухайн үед Унгар улсад суралцагч, өдгөө Монголчуудад хэдий нь танил болсон Хууль зүйн ухааны доктор, Иргэний Хөдөлгөөн намын дарга Жалбасүрэнгийн Батзандан юм. Заагийг нутаг буцсаны дараахнаас л ... Батзандан Эрүүл Нийгэм Иргэний хөдөлгөөнийг нөхдийн хамт санаачилж жагсаал зохион байгуулж байна..., Батзандан эрх баригч нартай тэмцэж байна..,. Батзандан бол гадны хүчний турхирсан нөхөр...,Батзандан Нам байгуулж даргаар нь томилогджээ.., Батзандан нэр дэвшсэн сонгуулийн тойрог дээрээс санал аваад зугтжээ..., Батзандан 7 сарын 1-ны үймээнийг санаатайгаар зохион байгуулсан хэргээр татагдан эрүүгийн хуулийн зүйл ангиудаар тулга...
Сэтгэлийн зул өргөе
- Get link
- X
- Other Apps
Нутгийн заан, эрхэм ах, сэтгэлд дотно эгэл анд маань цэл залуухан насандаа мөнх бусыг үзүүлжээ. Өглөө дүү маань холбогдоод “Ганаа ах урьд шөнө ойчлоо. Бид энд ажил ихтэй байна. Гэнэт бие нь муудаад сэхээнд очоод өнгөрсөн байна”. хэмээн хатуу хорвоогийн энэ гашуун мэдээг дуулгав. Хий л уймран самгардахуйг хүү маань ажижээ. “Daddy what happened?” хэмээн асуухад нь ухаан сууж амжаагүй хүүдээ “Миний хүү санаж байна уу Монголд очихоор дагуулаад явдаг бөх ах байсандаа. тэр ах нь нас барсан байна” хэмээн хоолой зангируулан хэлсэнсэн... Хол суугаа болохоор ялтайв, харууслын нулимс сэтгэлдээ асган блогтоо л дурсамж хайлж сэтгэлийн зул өргөе дөө. Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, чөлөөт бөхийн Олон Улсын Хэмжээний Мастер, Ази тивийн аварга, үндэсний бөхийн Монгол Улсын Заан Рэнцэнхүүгийн Гансүх хэмээн цоллуулж наадамчин олноо, нутгийн түмнээ олон жил галтай цогтой барилдаанаараа баярлуулсандаа заан маань. Галтай начин байлаа, заан болоод цолондоо хэт ханачихлаа даа хэмээн үеийн...
Монголд хийж бүтээх маш их нөөц бололцоо байна
- Get link
- X
- Other Apps
Цахим өртөө сүлжээний ууган гишүүдийн нэг Даваабатын Сайнбаяр анд саяхан Монголд болж дүнгээ гарагсан "Дэлхийн цалин Монголдоо" уриатай CEO нэвтрүүлэгт амжилттай оролцож аман хүзүүдсэн билээ. Цахимөртөөнд сурагч Сайнбаяр анх элсэж байсан бол өнгөрсөн 9 жилд тэрээр CEO хийх хэмжээнд хүртлээ өсөж боловсросныг энэ нэвтрүүлгийг үзэгчид, Сайнбаяр андыг дэмжигчид тодорхой харсан. Ингээд Сайнбаяртайгаа хэдэн хором онлайн хөөрөлдсөнөө танд хүргэж байна -Юуны өмнө Global CEO нэвтрүүлэгт амжилттай оролцсонд баяр хүргэе! -Баярлалаа. - Монголдоо байлгүй олон жил болоод нутаг буцжээ. Соёлын шокноосоо хэр хурдан гарав даа? Энэ нэвтрүүлэг богино хугацаанд улс орноо, хүн зоноо, тэр дундаа монголын бизнесийн ертөнцийг эргэж нээж ойлгоход ихийг өгсөн байж таарна. -Соёлын шокноосоо бага багаар гарч байгаа. (инээв) Гэхдээ бүрэн гүйцэд гарахыг хүсэхгүй байна. Хэрэв бүрэн гарчихвал эерэг өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах мэдрэмж, хийх бүтээх эрмэлзэл маань зэврэх магадлалтай шүү дээ. Нэ...
Британийн Монголчуудын уламжлалт “Монгол орны хөгжилд” чуулган амжилттай боллоо
- Get link
- X
- Other Apps
Британийн Монголчуудын Холбоо, Элчин Сайдын Яам хамтран хийдэг “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулга уулзалтын 4 дэх удаагийнх 5 сарын 4-нд Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад Улаанбаатар, Москва, Оксфорд, Кембриж, Манчестер, Лийдс, Брайтон, Шеффильдийн их сургуулиудад суралцдаг монгол оюутан, аспирантууд болон судлаачид илтгэл тавин нийт 70 орчим сонирхогчид хүрэлцэн ирж оролцов. Энэ жилийн чуулга уулзалт тодорхой сэдэв сонгосон, цахим хэлбэрээр зарим илтгэлүүд тавигдсан, боксийн дэлхийн аварга сэтгэгдэлээ хуваалцсан, АНУ-ын Монголчуудын Монгол Судлалын II Бага Хурлаас Мэндчилгээ ирүүлсэн гээд өвөрмөц дурсгалтай олон үйл явдлаар дүүрэн болсныг мөн дурдууштай. Чуулган БАЙГАЛЬ ОРЧИН сэдвийг сонгож, түүнд төвлөрөн бэлтгэл ажлаа хангасан байлаа. Иймээс ч хөтөлбөрийн дагуу эхний ээлжийн илтгэлүүд нь байгаль эхэд шууд нөлөөллөө үзүүлдэг у ул уурхай, газар тариалан, аялал жуулчлал гэсэн 3 салбартай холбоотой байж, эдгээр нь Монгол орны байгаль орчинд үзүүлж буй ...
“Монголын тулаач” Мохошгүй Цэвээнээ
- Get link
- X
- Other Apps
Чойжилжавын Цэвээнпүрэвийн танилцуулга Монгол улсын иргэн. Mongolian Warrior хочтой 1971 оны 10 сарын 06-нд төрсөн Featherweight буюу 57,150 килограммийн жинд тоглодог. Баруун өрөлттэй, Мэрэгжлийн боксоор 1996 оноос эхлэн тоглож нийт 31 тоглолт хийснээс 27 (үүнээс 19-ийг хүнд цохилтоор) ялж 4 (зөвхөн оноогоор болон шүүгчийн саналаар) ялагдсан. Өөрийн жингийн Британийн Мастеруудын аварга World Boxing Foundation-ны аварга цолыг 2006 оны 4 сарын 2-нд хүртэж, 2007 оны 3 сарын 11, 10 сарын 7-нд тус тус 2 удаа хамгаалсан World Boxing Union-ны аварга. 2008 оны 4 сарын 5-нд хүртсэн Зиндаагаараа дэлхийд 5 дугаарт бичигдэж буй Мэрэгжлийн боксийн ертөнцийн амаргүй дэвжээнд Монголын Тулаач (Mongolian Warrior) хэмээн цоллуулан олон жил нүдэлдэж яваа Цэвээнпүрэв Английн Болтон хотноо 4 сарын 5-ны Бямба гарагт WBU(World Boxing Union)-ийн 128фунт жингийн аваргын бүсийг нь бахдам сайхан тоглолтоороо Монгол түмнээ баярлуулан Британийн боксийн ертөнцийг алмайруулан гардаж авав. “ Тоглол...
Цахим Өртөөний гишүүдийн хамтран бичсэн НОМ ТӨРЛӨӨ
- Get link
- X
- Other Apps
Монгол улсад Интернет үүсэж хөгжисний 12 жилийн ойд зориулан Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн “Интернэт хэрэглэгчийн гарын авлага” номын нээлт Монголын анхны төрөлжсөн номын их дэлгүүр Интерном-д 4 сарын 19-ны Бямба гарагт 13 цагаас болох тул нийт сонирхогчдыг, тэр дундаа тус сүлжээний Монгол дах гишүүдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Нээлтийн ажиллагааны үеэр номыг хамтдаа бүтээсэн залуусын сэтгэгдэлийг сонсох, гадаадад суугаа зохиогчдын ирүүлсэн мэндчилгээг үзэх, номыг ивээн тэтгэсэн байгууллагуудад өргөмжлөл гардуулах, гадаадад суугаа номын багийн гишүүдийн ар гэрийн төлөөлөлд номын дээжээс гардуулах, Төв номын сан болон хөдөө орон бүх номын санд 100 хувь ном бэлэглэх, хүрэлцэн ирэгсдэд номын 20%-ийн хямдруулсан худалдаа явагдах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно. Энэ ном нь цахим ертөнцөөр танилцаж нөхөрлөсөн, цөөнгүй нь өөр хооронд хараахан нүүр тулан уулзаж амжаагүй яваа Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн а...
Бороо
- Get link
- X
- Other Apps
Британий Монголчууд цувралын нэг болгон жил гаруйн өмнө Монгол буцсан нэгэн андынхаа тухай бичиж Цахим Өртөө сүлжээний веб хуудаснаа тавьж байсан бүтээлээ заллаа. Хожим сонсохноо "Танайд Хоноё " нэвтрүүлгийн хөтлөгч нэгэн дугаараа тэднийхээс бэлтгэн нэвтрүүлэсэн гэж сонссон. Анд маань сайн яваа хэрэг байх Түүнийг хүн бүр Бороо гэнэ. Жинхэнэ нэр нь Насанбатын Баттөмөр гэдгийг нилээд хожим сонсож, мартаж санан байж тогтоосонсон. Бороо утас цохив. "Энэ тавдахад нутаг буцахаар боллоо. Явахаасаа өмнө нэг уулзацгаая. Элчин дээр яваад ир" хэмээн урьж байна. Ер нь Холбооныхон маань ажил л гарвал эх орны минь хэлтэрхий элчин дээрээ болзоно. Их Британид амьдарсан 7 жилдээ энд суугаа олон Монголчуудад ажиллаж бүтээхийн дуурайл болсон эл андынхаа тухай бичиж олонд дуулгахсан гэж багагүй хугацаанд бодож явсанд маань түүний энэ утсан урилга ташуур өгөв. Бороогийн Англид ажиллаж амьдарсан түүх сонирхолтой, эрчтэй, бүтээлч, үлгэр авам. Бороо харь оронд очиж ажиллаж ар гэрэ...