90-ээд оны сүүлээр монголчуудын дунд ихэнхдээ эдийн засгийн зорилготойгоор гадаад орныг зорих “хөдөлгөөн” өрнөсөн. Хилийн чанад дахь Монголчууд гэгдэх хэсэг бүлэг үүссэн хийгээд яригдах болсон эхлэл тэр. Өдгөө 200 орчим мянган Монголчууд хилийн чанадад ажиллаж, суралцаж байна гэгддэг. Энэ 20 орчим жилийн хугацаанд хилийн чанад дахь монголчуудын хүсэл тэмүүлэл, тэдний өмнө тулгарах асуудлууд ямар байж ирснийг, төр засгийн зүгээс ямар бодлого чиглэл байсан, тэр нь өдгөө ямар байдалтай байгаа талаар ажиглаж анзаарснаа өөрт буй мэдээлэл дээр тулгуурлан нэгтгэж хураангуйлав. Бэлэн буй мэдээллээс шалтгаалан өнгөрсөн үйл явдлуудын хувьд ихэнхдээ цахим өртөө сүлжээ, холбооны үйл ажиллагааг түшиглэн бичсэнийг мөн дурдая. 2010 оноос төрийн зүгээс хөтөлбөр боловсруулж тодорхой ажлуудыг хийж эхэлсэн ч төр, тэр бүү хэл төрийн нэг албан хаагч солигдох бүр хилийн чанад дахь монголчуудтай холбоотой төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх тогтолцоонд өөрчлөлт орох болсныг анхаарч одоо нэгэнт бүрдээ...
Comments
Andiin ajil uils butemjtei baihiin yereel talbihiin yaldamd, shine nom buteesend chini talarhan bayar hurgeye.
Ider and ni
ene ugiig ih uhaantai humuun zohiojee. arai ooroo yum bish beez?
neg negniiheeree zochilj baitsgaaya. tnx.
www.gegeen.com
Holdood salahiin berhsheeliig davah
Huurmag garuudiin l neg l baina, uur hen yum chi?!
hongor amrag mini chi hen yum be