Posts

Showing posts from May, 2008

Хосын тавилан

Нэг хүмүүн хоёр болохын бэрхшээл, давбаас Хоёр хүмүүн нэг болохын жаргал

Монголд хийж бүтээх маш их нөөц бололцоо байна

Image
Цахим өртөө сүлжээний ууган гишүүдийн нэг Даваабатын Сайнбаяр анд саяхан Монголд болж дүнгээ гарагсан "Дэлхийн цалин Монголдоо" уриатай CEO нэвтрүүлэгт амжилттай оролцож аман хүзүүдсэн билээ. Цахимөртөөнд сурагч Сайнбаяр анх элсэж байсан бол өнгөрсөн 9 жилд тэрээр CEO хийх хэмжээнд хүртлээ өсөж боловсросныг энэ нэвтрүүлгийг үзэгчид, Сайнбаяр андыг дэмжигчид тодорхой харсан. Ингээд Сайнбаяртайгаа хэдэн хором онлайн хөөрөлдсөнөө танд хүргэж байна -Юуны өмнө Global CEO нэвтрүүлэгт амжилттай оролцсонд баяр хүргэе! -Баярлалаа. - Монголдоо байлгүй олон жил болоод нутаг буцжээ. Соёлын шокноосоо хэр хурдан гарав даа? Энэ нэвтрүүлэг богино хугацаанд улс орноо, хүн зоноо, тэр дундаа монголын бизнесийн ертөнцийг эргэж нээж ойлгоход ихийг өгсөн байж таарна. -Соёлын шокноосоо бага багаар гарч байгаа. (инээв) Гэхдээ бүрэн гүйцэд гарахыг хүсэхгүй байна. Хэрэв бүрэн гарчихвал эерэг өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах мэдрэмж, хийх бүтээх эрмэлзэл маань зэврэх магадлалтай шүү дээ. Нэ...

Британийн Монголчуудын уламжлалт “Монгол орны хөгжилд” чуулган амжилттай боллоо

Image
Британийн Монголчуудын Холбоо, Элчин Сайдын Яам хамтран хийдэг “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулга уулзалтын 4 дэх удаагийнх 5 сарын 4-нд Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад Улаанбаатар, Москва, Оксфорд, Кембриж, Манчестер, Лийдс, Брайтон, Шеффильдийн их сургуулиудад суралцдаг монгол оюутан, аспирантууд болон судлаачид илтгэл тавин нийт 70 орчим сонирхогчид хүрэлцэн ирж оролцов. Энэ жилийн чуулга уулзалт тодорхой сэдэв сонгосон, цахим хэлбэрээр зарим илтгэлүүд тавигдсан, боксийн дэлхийн аварга сэтгэгдэлээ хуваалцсан, АНУ-ын Монголчуудын Монгол Судлалын II Бага Хурлаас Мэндчилгээ ирүүлсэн гээд өвөрмөц дурсгалтай олон үйл явдлаар дүүрэн болсныг мөн дурдууштай. Чуулган БАЙГАЛЬ ОРЧИН сэдвийг сонгож, түүнд төвлөрөн бэлтгэл ажлаа хангасан байлаа. Иймээс ч хөтөлбөрийн дагуу эхний ээлжийн илтгэлүүд нь байгаль эхэд шууд нөлөөллөө үзүүлдэг у ул уурхай, газар тариалан, аялал жуулчлал гэсэн 3 салбартай холбоотой байж, эдгээр нь Монгол орны байгаль орчинд үзүүлж буй ...

“Монголын тулаач” Мохошгүй Цэвээнээ

Image
Чойжилжавын Цэвээнпүрэвийн танилцуулга Монгол улсын иргэн. Mongolian Warrior хочтой 1971 оны 10 сарын 06-нд төрсөн Featherweight буюу 57,150 килограммийн жинд тоглодог. Баруун өрөлттэй, Мэрэгжлийн боксоор 1996 оноос эхлэн тоглож нийт 31 тоглолт хийснээс 27 (үүнээс 19-ийг хүнд цохилтоор) ялж 4 (зөвхөн оноогоор болон шүүгчийн саналаар) ялагдсан. Өөрийн жингийн Британийн Мастеруудын аварга World Boxing Foundation-ны аварга цолыг 2006 оны 4 сарын 2-нд хүртэж, 2007 оны 3 сарын 11, 10 сарын 7-нд тус тус 2 удаа хамгаалсан World Boxing Union-ны аварга. 2008 оны 4 сарын 5-нд хүртсэн Зиндаагаараа дэлхийд 5 дугаарт бичигдэж буй Мэрэгжлийн боксийн ертөнцийн амаргүй дэвжээнд Монголын Тулаач (Mongolian Warrior) хэмээн цоллуулан олон жил нүдэлдэж яваа Цэвээнпүрэв Английн Болтон хотноо 4 сарын 5-ны Бямба гарагт WBU(World Boxing Union)-ийн 128фунт жингийн аваргын бүсийг нь бахдам сайхан тоглолтоороо Монгол түмнээ баярлуулан Британийн боксийн ертөнцийг алмайруулан гардаж авав. “ Тоглол...