Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт
90-ээд оны сүүлээр монголчуудын дунд ихэнхдээ эдийн засгийн зорилготойгоор гадаад орныг зорих “хөдөлгөөн” өрнөсөн. Хилийн чанад дахь Монголчууд гэгдэх хэсэг бүлэг үүссэн хийгээд яригдах болсон эхлэл тэр. Өдгөө 200 орчим мянган Монголчууд хилийн чанадад ажиллаж, суралцаж байна гэгддэг. Энэ 20 орчим жилийн хугацаанд хилийн чанад дахь монголчуудын хүсэл тэмүүлэл, тэдний өмнө тулгарах асуудлууд ямар байж ирснийг, төр засгийн зүгээс ямар бодлого чиглэл байсан, тэр нь өдгөө ямар байдалтай байгаа талаар ажиглаж анзаарснаа өөрт буй мэдээлэл дээр тулгуурлан нэгтгэж хураангуйлав. Бэлэн буй мэдээллээс шалтгаалан өнгөрсөн үйл явдлуудын хувьд ихэнхдээ цахим өртөө сүлжээ, холбооны үйл ажиллагааг түшиглэн бичсэнийг мөн дурдая. 2010 оноос төрийн зүгээс хөтөлбөр боловсруулж тодорхой ажлуудыг хийж эхэлсэн ч төр, тэр бүү хэл төрийн нэг албан хаагч солигдох бүр хилийн чанад дахь монголчуудтай холбоотой төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх тогтолцоонд өөрчлөлт орох болсныг анхаарч одоо нэгэнт бүрдээ...
Comments
Жил болгон л ган зуд болж байдаг болчихлоо. МАА-г арай өөр байдлаар эрхлэхийг байдал шаардаад байна шүү дээ. Нэг удаа туслах яах вэ. Өвөл нэгээр дуусахгүй. Цаашдаа бүр л их цас орно.
Цагтаа байгалийн баялаг үржил шимээр арвин байсан энэ нутаг одоо үхлийн хөндий болжээ гэж энэ мэдээний төгсгөлд хэлдэг ч бас эвгүй үг шүү.
Ямартай ч байгалийн гамшигт нэрвэгдээд буй ядарсан цагт нь бол монгол түмэндээ боломж л байвал туслахаас яахав ээ. Гайти гэж авилгалдаа автсан орон. Ингэж байх нь тэдний заяа төөрөг гэж дэлхий орхиойгүтэй адил бид бас хэдэн малчнаа элдвээр хэлээд гар сунгахгүй дулаан байрандаа сууж ёстой болохгүй.