Posts

Showing posts from 2012
Твитэрээр Ш.Үнэнтөгс анд ингэж асуун жиргэв.  What does this quote mean -"Great minds discuss ideas. Average minds discuss events. Small minds discuss people. " ------------------------------ -------------- Молхи би ингэж орчуулав/дүйцүүлэв.  Өрөөлийн явдлыг бага шинж, Өнгөрсөн явдлаас сургамж ав, Ирээдүйн хэргийг эргэцүүлэн хэлц

Амьдрах орчины нөлөө

Хөдөө хүний төрх болхи ч сэтгэл тавиу Хот хүний төрх ганган ч сэтгэл давчуу  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Хөдөөний амьдрал хүнийг гаднаас нь иднэ. Хотын амьдрал хүнийг дотроос нь иднэ

It’s Choi Time

Image
Цэвээнээ гадныханд Choi нэрээр алдаршсан. Choi маргааш дэлхийн аваргын төлөө тулалдана. Их тулаанд нь амжилт хүсэн эргэцүүлэл бодролоо хэлхэв ээ  “37 хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. "Өвгөн" боксчин гэсэн үг шүү дээ. Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол хүний гарын амтыг үзүүлнэ ээ”... 4 жилийн өмнө тэрээр ийнхүү өгүүлж байсан.  Тэр одоо 40 гарсан эр. Энэ 4 жилд Цэвээнээгийн амьдрал цөөнгүй адал явдлаар баяжиж. Цэвээнээ “зодог тайлав” Английн ирээдүйтэй хэмээгдэж байсан аваргыг цохиж унагасан түүний бодож мөрөөдөж байснаар боксийн ирээдүй нь өрнөсөнгүй. Жиндээ дэлхийн шилдэг 5 боксчны нэг болж байсан түүнтэй тоглох өрсөлдөгч олдохоо байв. Мэрэгжлийн боксийн ертөнцийн нэгэн хатуу үнэн энэ. Тулалдаж буй бокчиддоо, үзэж буй цус нь хөөрсөн үзэгчиддээ эр зоригийн байх ч, энэ бол мөнгө эргэлдсэн шоуны ертөнц. Ивээн тэтгэсэн боксчин нь ялагдвал алдагдалд хүрнэ, тэр боксчныг даган амьдралаа залгуулж буй олон хүний амьдралд нөлөөлнө....
Онгодоор хөлөглөсөн сайхан санаад шүлэг болоосой Шүлгээр хөлөглөсөн сайхан сургаалиуд дадал болоосой
Үйлийн саараа үгийн урнаар нуугсад ичмээр Үгийн саараа үйлийн сайнаар засагсад хайрламаар Үг үйлийн зөрүүгүй явагсад бахадмаар
Бодлыг манаж үг болгох амархан даа, бүү хөөр Үйлийг манаж дадал болгох амаргүй дээ, байнга хичээ
Хүн хүнээрээ байваас үгээр хэлц, дөлгөөн бай Хүн хүнээ байваас хуулиар номхотго, чанга бай