Бодол сэтгэлээ нээлттэй байлга, болзол төсөөллөөр бүү хүл
Буруугийн угт зөвийн учиг байдгийг тунгаа
Бултаар зөвтгөх зүйлч буруудаж болдгийг сана
Үнэний төлөө гэж бүү хашгир
Өөрөө тэр чинь байнга хувирч байдгийг ухаар
Эргэлдэж байдаг шигээ бөөрөнхий энэ хорвоод
Эргэлзэх хэрэггүй дээ,  өнөөдрийн үнэн маргаашийн худал болдогт бүү гайх
"Би, чи" хэмээн тулга тойрон бүү маргалд
Битүүхэндээ харин үйлийн үр бий гэдэгт л итгэчих

Comments

Ganzorig said…
Та их ончтой үгс буулгах юмаа. Блогийг тань rss-дэж дагалаа.

Popular posts from this blog

Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт

Хилийн чанад дахь Монголчуудын ирэх 4 жилийн төлөв ба санал хүсэлт, уриалга