Posts

Showing posts from 2015
Сэтгэл тань гэгээнээр оргилог Сэрэмжгүйн сүүдэрт бүү автаг Бодлын дусал
Тэртээд дандаа бурхад байдаггүй, чөтгөр ч байдаг биз Зэрэгцээд л оршдог байх гэж төсөөлнө Дэргэд чинь дандаа нөхөд байдаггүй, дайсагнагчид ч бий Зэрэгцээд л оршиж сур гэж захина *********** Өдрийн нарыг хүлээдэг ч шөнийн харанхуйгаас нуугддагүй л шүү дээ Өөдлөхийн сайхнаад тэмүүлдэг ч уруудахын хараас тойрдоггүй л шүү дээ ***********
Намар шиг гансрах ч хавар шиг дэлгэрнэ дээ хүлээ Хавар шиг хуйсагнах ч намар шиг налайна даа хүлээ Өвөл шиг жиндүүлэх ч зун шиг бүлээцүүлнэ дээ хүлээ Зун шиг төөнөх ч өвөл шиг сэрүүцүүлнэ дээ хүлээ ************************* Өвөл шиг хайрах түүнд зун шиг төөнөм зүрх оршоо ч билүү Өөнтөглөх юун Зун шиг дулаахан түүнд өвөл шиг жиндүү сэтгэл нуугдаа ч билүү  Зусардах юун Өнгө зүс, авир ааль хоромын юм бүү хуурт Өнгийж зүрх сэтгэлийг танихийг хичээ, ундарга нь тэнд
Юм бүхэн айсуй мэт мөрөөдөгдөх залуу нас Юм бүхэн алсран буй мэт дурсагдах өтөл нас
Бодох ярих сансрынх* Болгох бүтээх газрынх, газарт бууцгаая! *-барьцгүй гэдгийг илэрхийлсэн утгаар хэрэглэв

Аргалаас Монгол үнэртэнэ

Шовоолж шахсан "Шахмал аргал" үйлдвэрлэдэг болсон байна. Хүж мэт ууган асах энэ аргалын утаанаас бага идэр нас минь хамраар бургилан орж ирэхүйд үнэр гээчийн сэрээх увидаст автан хэсэгтээ дурсамж бодолд хөтлөгдөн суувай. ... ухаан орох л наснаасаа араг аргал даахтайгаа болтлоо өвөөгийнхөө морин тэргээр аргалд явах ажилд дайчилагдан гарт багтахаас эхлэн, хормойд дүүрэх тэгсээр шуудайн тал хүртэлхийг морин тэрэгний наана цаана гаран гүйж түүн, том шуудайнд нь нэмэрлэн аргал түүж хүн болсон санагдана. Шуудай аргал даахтайгаа болсон цагтаа үеийн найз нартайгаа хичээлээс ирэнгүүтээ цүнхээ шидчихээд аргалд явдаг үе нэг хэсэг байлаа. Ажил л тул амтанд нь орно Хэний үхэр хаашаа бэлчдэг тэр зүгт хэзээ явбал том том хөх аргал түүж болохыг ч багцаалдана. Өндөр эмээ (эмээгийн маань ээж) маань нэг удаа ах бид хоёрыг аргалд яваад ирэхэд цайлж дайлах зуураа "том хөх аргал олох ч их баяр баясгалан байдагсан" гэсэн нь ер санаанаас гарсангүй. Нээрээ л том хөх аргал олох ямархан ...

Хүн Та

Дурсахдаа гэгээнийг л халиан дурсдаг,  Mөрөөдөхдөө гэгээнийг л дэвэргэн мөрөөддөг хүн Та,  Xийхдээ гэгээнийг шамдан хийж байгтун!
Үр хүүхдээ  хүмүүжүүлэхдээ өөрөө үлгэрлэх, зөөлөн хандах Өөрчилөлтийг нийгэмд хийхдээ өөрсдөө манлайлах, аажим хийх
Учрыг нь гүн ухалгүй үг яаран бүү унага Ус нь буцлаагүй байхад данх шүгэлдэггүй Бодлын дусал