Намар шиг гансрах ч хавар шиг дэлгэрнэ дээ хүлээ
Хавар шиг хуйсагнах ч намар шиг налайна даа хүлээ
Өвөл шиг жиндүүлэх ч зун шиг бүлээцүүлнэ дээ хүлээ
Зун шиг төөнөх ч өвөл шиг сэрүүцүүлнэ дээ хүлээ
*************************
Өвөл шиг хайрах түүнд зун шиг төөнөм зүрх оршоо ч билүү
Өөнтөглөх юун
Зун шиг дулаахан түүнд өвөл шиг жиндүү сэтгэл нуугдаа ч билүү
Зусардах юун
Өнгө зүс, авир ааль хоромын юм бүү хуурт
Өнгийж зүрх сэтгэлийг танихийг хичээ, ундарга нь тэнд
Энэ блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг
Tuesday, October 13, 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...
-
Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н....
-
Цахим өртөө сүлжээний ууган гишүүдийн нэг Даваабатын Сайнбаяр анд саяхан Монголд болж дүнгээ гарагсан "Дэлхийн цалин Монголдоо" ...
-
Британий Монголчууд цувралын нэг болгон жил гаруйн өмнө Монгол буцсан нэгэн андынхаа тухай бичиж Цахим Өртөө сүлжээний веб хуудаснаа тавьж...
No comments:
Post a Comment