Тэртээд дандаа бурхад байдаггүй, чөтгөр ч байдаг биз Зэрэгцээд л оршдог байх гэж төсөөлнө Дэргэд чинь дандаа нөхөд байдаггүй, дайсагнагчид ч бий Зэрэгцээд л оршиж сур гэж захина *********** Өдрийн нарыг хүлээдэг ч шөнийн харанхуйгаас нуугддагүй л шүү дээ Өөдлөхийн сайхнаад тэмүүлдэг ч уруудахын хараас тойрдоггүй л шүү дээ ***********
Posts
Showing posts from October, 2015
- Get link
- X
- Other Apps
Намар шиг гансрах ч хавар шиг дэлгэрнэ дээ хүлээ Хавар шиг хуйсагнах ч намар шиг налайна даа хүлээ Өвөл шиг жиндүүлэх ч зун шиг бүлээцүүлнэ дээ хүлээ Зун шиг төөнөх ч өвөл шиг сэрүүцүүлнэ дээ хүлээ ************************* Өвөл шиг хайрах түүнд зун шиг төөнөм зүрх оршоо ч билүү Өөнтөглөх юун Зун шиг дулаахан түүнд өвөл шиг жиндүү сэтгэл нуугдаа ч билүү Зусардах юун Өнгө зүс, авир ааль хоромын юм бүү хуурт Өнгийж зүрх сэтгэлийг танихийг хичээ, ундарга нь тэнд