Давс дангаараа хоол болохгүй Үг ганцаараа үнэнийг хэлэхгүй
Posts
Showing posts from 2018
- Get link
- X
- Other Apps
"тэр ер нь тийм байх, энэ ер нь ингэсэн байх" гэдэгт тулгуурлан "тэгэхээр ер нь тэгсэн байж таараа" хэмээн дүгнэж хардан бухимдацгаах. "Байх" гэдэг үгээр төгсөх санаа баталгаа нэхдэггүй аксиом биш шүү дээ. "Байх"-аар тархины хоол хийхээ больчихвол ч...!!! Юм унш л даа. Тунгаан бод л доо. Сэтгэл тань гэгээнээр оргилог Сэрэмжгүйн сүүдэрт бүү автаг
С.Баяр сайдтай танилцсан, ажилласан 1 жил 2 сар
- Get link
- X
- Other Apps
Британид суусаар 20-иод жил болоход 5 элчин сайдын нүүр үзэж, тус бүртэй нь олон нийтийн ажлын төлөө гар нийлэн хамтарч тусламж дэмжлэгийг нь авч иржээ. Өмнөх сайдууд бүрэн эрхийн хугацаагаа хууль ёсны дагуу дуусгаад дараагийн албандаа мордож байсан бол 5 дахь сайдыг харин жил гарны дараа эргүүлэн татав, бүр “нарсанд” суулгав. Сүүлийн 2,3 сайдуудынхаа талаар өөрийн мэдэх хүрээ, хамтарч ажиллаж байсан хэмжээндээ урт богино тэмдэглэл бичиж, зурган албум хийж ирсэн тул С.Баяр сайдын талаар ч хэдэн үг бичихээр шийдлээ. Энэ бичлэг зөвхөн өөрийн хэмжээндээ ажигласан харсан бодсон зүйлс гэдгийг юуны өмнө хэлж, буруу зөвийг сургаар бус баримтаар нь мэдэх нэгэн байх аваас засан залруулж ойлгохыг хүсье. Ерөнхий сайд асан элчин сайдын зиндаанд буун ирэхэд нь олон хүн янз янзаар бодсон зарим нь ч ил шуугисан. Яагаад? гэсэн асуулт ч миний толгойд эргэлдэж байсан. Их хурлын танхимд элдэв асуултад даруулж, ирснийхээ дараахан бичиг лоозон барин жагсах эсэргүүцэлтэй тэрээр нүүр тулав....
Докторант Ц.Нандинбаатар. Сансар судлалд хүн төрөлхтөн өөр гараг эрхист хүрэхээр өргөн фронтоор шургуу ажиллаж байна. харин бид "морин тэрэгтэйгээ" л байгаа
- Get link
- X
- Other Apps
Лондонд болсон Монгол орны хөгжилд 6-р чуулганд Ц.Нандинбаатар Шведээс ирж оролцсоноос хойш бидний хэлхээ батжиж иржээ. Мэдээлэл технологиор Японд мэргэшсэн тэрээр сансар судлал руу шунан орж энэ салбарт Монголын хэмээсэн орон зайг бий болгохсон хэмээн хичээж ирснийг, тэр хичээл зүтгэл нь бэрхшээл саадтай тулж ирснийг нь мэднэ. Цахим Өртөө Холбооны УЗ-н гишүүн тэрээр өдгөө Шведэд докторантурт суралцан, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн судалсаар, ажилласаар. Эл өдрүүдэд АНУ-ын Монтана мужид болж буй сансар судлалын олон улсын хуралд илтгэлээрээ оролцож буй түүнтэй товч цахим хөөрөлдлөө Са нсар судлалтай холбоотой олон улсын хуралд илтгэлээ рээ амжилттай оролц лоо . Энэ хурлын талаар дэлгэрүүлж юуны өмнө товч танилцуулахгүй юу? Institute of Electrical and Electronics Engineers буюу IEEE гээд мэргэжлийн холбооны дэмжлэгийг хүлээж авсан сансарын чиглэлийн олон улсын хурал болох IEEE Aerospace Conference 2018 гэдэгт оролцлоо. Академик судалгаа хийж байгаа хүмүүст бол хамг...
Цахим эринд Монгол хэл соёлоо хадгалан үлдэх "тулаанд" өөрсдөөсөө болж гар өргөн бууж өгөх ёсгүй
- Get link
- X
- Other Apps
Add caption Түүнийг Болорсофт ийн Бадрал гэдгээр мэргэжлийнхэн нь, bolor-tol.com -г зохиосон Бадрал гэдгээр нь цахим ертөнцийнхөн андахгүй. Түүнтэй цаг үеийн, Монголчуудын зүгээс яаралтай шийдвэрлэх ёстой болоод буй нэгэн асуудлаар ярилцлаа. Ю никодын Техникийн Хорооноос (UTC-Unicode Technical Committee) ирэх 4 сарын хурлаараа Монголын өв соёл дархлааг хадгалж үлдэхэд онцгой нөлөөтэй асуудалд бидний зүгээс хандаж буй хандлагаас болон тун тааруу шийд гаргаж магад тухай мэргэжлийн цөөн хүн мэдэж үгээ дуугарч байгаагийн нэг нь та. Монгол үсгийн үсэг болон дүрмийг кодчилохтой холбоотой энэ асуудлын талаар жаахан дэлгэрүүлж тайлбар өгөхгүй юу. Миний хувьд хамгийн анхны монгол бичгийн юникод фонт болох Mongolianscript фонтын OTF алгоритмыг бичиж байсан болон Болорсофт компани тус фонтын зохиогчийн эрхийг хамтран эзэмшдэг болохоор 2015 онд Юникодын Техникийн Хорооныхон хүсэлт тавьж тэр цагаас сайн дураар монгол бичгийг цэгцлэх ажлын хэсэгт ажиллаж байна. Тийм болохоор энэ талаарх...