Get link Facebook X Pinterest Email Other Apps - September 17, 2018 Надад атмаан байснаа, нанчилдаж нүдэлдэж явснаа битгий яриарай. Чихэнд чийртэй сонсогддог Надад уншсан номынхоо ойлгосон утгыг дэлгэрүүлэн яриарай. Сэтгэлд чимэгтэй сонсогддог Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Монголд математикийн зөв хэрэглээ дэлгэрэх болтугай - May 19, 2010 Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н.Ууганбаатар ирж оролцон “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” илтгэлээрээ Цахим Өртөөний нэрэмжит Эрдэм өргөмжлөл мөн Холбооны гишүүдийн хамтын бүтээл болох номын дээжсээр шагнагдсан билээ. Энэ өргөмжлөлийг хүртсэн илтгэгчээс ярилцлага авч Цахим Өртөөгөөрөө уншигчдад хүргэдэг уламжлал ёсоор Н.Ууганбаатартайгаа хөөрөлдлөө. Мөн энэ дашрамд бидний чуулганыг дэмжиж илтгэгч Н.Ууганбаатарыг ивээн тэтгэсэн Шведийн Вант Улсад суугаа элчин сайдын яамны хамт олон, элчин сайд Б.Энхмандах танаа гүнээ талархаснаа илэрхийлье. Read more
Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт - July 25, 2016 90-ээд оны сүүлээр монголчуудын дунд ихэнхдээ эдийн засгийн зорилготойгоор гадаад орныг зорих “хөдөлгөөн” өрнөсөн. Хилийн чанад дахь Монголчууд гэгдэх хэсэг бүлэг үүссэн хийгээд яригдах болсон эхлэл тэр. Өдгөө 200 орчим мянган Монголчууд хилийн чанадад ажиллаж, суралцаж байна гэгддэг. Энэ 20 орчим жилийн хугацаанд хилийн чанад дахь монголчуудын хүсэл тэмүүлэл, тэдний өмнө тулгарах асуудлууд ямар байж ирснийг, төр засгийн зүгээс ямар бодлого чиглэл байсан, тэр нь өдгөө ямар байдалтай байгаа талаар ажиглаж анзаарснаа өөрт буй мэдээлэл дээр тулгуурлан нэгтгэж хураангуйлав. Бэлэн буй мэдээллээс шалтгаалан өнгөрсөн үйл явдлуудын хувьд ихэнхдээ цахим өртөө сүлжээ, холбооны үйл ажиллагааг түшиглэн бичсэнийг мөн дурдая. 2010 оноос төрийн зүгээс хөтөлбөр боловсруулж тодорхой ажлуудыг хийж эхэлсэн ч төр, тэр бүү хэл төрийн нэг албан хаагч солигдох бүр хилийн чанад дахь монголчуудтай холбоотой төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх тогтолцоонд өөрчлөлт орох болсныг анхаарч одоо нэгэнт бүрдээ... Read more
- August 12, 2025 Өөрөө нэг зангаараа хүн Өрөөлийн олон занг нэг мэт харж чадах Өөрөө олон зантай хүнд харин Өрөөлийн нэг зан олон мэт харагдаж мэдэх Read more
Comments