Цайлган юм, цайлган юм гэсээр зажилж л орхидог хорвоо шүү. Цааргатай л яваарай үр минь Сайхан юм, сайхан юм гэсээр самарч л орхидог хорвоо шүү. Сагалгүй л яваарай үр минь Номхон юм, номхон юм гэсээр ноолж л орхидог хорвоо шүү Ноцолттой л яваарай үр минь Мундаг юм, мундаг юм гэсээр мунгинуулж л орхидог хорвоо шүү. Муйхаргүй л яваарай үр минь Даруу юм даруу юм гэсээр тугтайлгаж л орхидог хорвоо шүү Дуугарч л яваарай үр минь
Posts
Showing posts from 2021
- Get link
- X
- Other Apps
Ганцаар тунгаан суухад гарцаагүй муугийн шалтгаант үгс Олноор хуйрнахийн цагт оройлон дуудах уриа болохыг үзвээс Хором ч зогсолгүй эс арчилбаас эл оюун тархи өөрөө Хүй мандлыг ч хүйс тэмтрэх их солиорлын эх ундарга мөн тул Цаг цагийн үнэнд цадалгүй, худалд тунилгүй Цэгц санааг чанад эрхэмлэн, үргэлжид эрэлхийлж, төвшин суутугай! Бодлын дусал
- Get link
- X
- Other Apps
Болзолгүй энэ хорвоод Болж өнгөрсөн бүхнийг тунгаан шинжихэд Бахдам бүхэн дандаа дардан замаар ирсэнгүй Бачимдам бүхэн дандаа мунхаг замаар явсангүй Өө халдаахгүй магтан дуулах зүйлс маань Өрөөл нэгэнд гаслан байж ч болохоор Магадгүй яг одоо дэвсэлж буй зүйлсээ Маргааш бид хайлан дурсаж ч мэдэхээр... Алдаа оноо гэгч ар өвөр тал юм хойно Алдсан нэгнээ чөтгөрчлөлгүй гэсгээж Алдарт хүрснийгээ бурханчлалгүй хүндэлж Атгасан шагай мэт хурах ая эвийн тунг тааруулахсан Бодлын дусал
Ерөнхийлөгчөө захиалав
- Get link
- X
- Other Apps

Хууль бол нэгэн цаг үед амьдарч буй үеийнхний боловсрол, ёс, уламжлал, гадаад дотоод нөхцөл байдал зэрэгтээ тулгуурлан хамтдаа хэрхэн амьдрахаа тохирч, бичиглэн баталсан тоглоомын дүрэм. Монголоо хөгжүүлье, ард түмнээ хүн шиг амьдруулая гэсэн сэтгэлтэй хэн ч энэ тоглоомын дүрэмд энэ тэнцүү боломжтойгоор оролцох учиртай. Зөв хүн Электорат эвслээс гаргасан Ерөнхийлөгчөө захиалъя уриалгыг хараад Ерөнхийлөгчийн албанд хэн дэвшиж болох хийгээд болохгүй, нэр дэвшигчийг захиалж болох уу, болохгүй юу, яагаад гэх мэт асуултууд өөртөө тавьж тунгаав, мөрөөдөв. Өнөөгийн өөрсдийгөө шинжихүй: Монгол улсын иргэн бүр 18 нас хүрмэгц төрийн байгуулалд сонгох эрхтэй, харин сонгогдох насыг төрийн байгууллага албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно хэмээн Үндсэн хуулиараа тунхагласан. (ҮХ-н 2-р бүлэг, 16 дугаар зүйл, 9 дэх заалт). УИХ-д нэр дэвшигч 25-аас дээш настай байх бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд энэ шаардлага 50-ийн (45 байсныг шинэчилсэн өөрчлөлтөөр ийнхүү өсгөсөн)...
- Get link
- X
- Other Apps
Би байгаа нь миний болоод бусдын төсөөлөл Би байхгүй нь миний болоод бусдын төсөөлөл Биет юмыг л байдаг гэх нь төсөөлөл Биегүй байсан ч байж болно гэх нь бас төсөөлөл Гарцаагүй үнэн мэт өчигдрийн төсөөлөл Өнөөдөр худал мэт болох нь төсөөлөл Гаслам тэнэг мэт өнөөдрийн төсөөлөл Маргааш зөв мэт болох нь төсөөлөл Төрөх нь эхлэл гэх нь төсөөлөл Төрөх нь үргэлжлэл гэх нь төсөөлөл Үхэл эцсийн цэг гэх нь төсөөлөл Үхэл үргэлжлэл гэх нь төсөөлөл Хэн нэгэнд сэтгэл алдах нь төсөөлөл Хариуд нь нөгөөх хайрлан дурлах нь төсөөлөл Харах ч үгүй эс тоох нь ч төсөөлөл ... Өвдөх нь төсөөлөл Загатнах нь төсөөлөл Өширхөх нь төсөөлөл Өршөөх нь төсөөлөл ... Төсөөллийг төсөөлж болно гэх нь төсөөлөл Төсөөллийг төсөөлж болохгүй гэх нь төсөөлөл Төсөөлөлгүй бол хүн биш гэх төсөөлөл Төгс биш ч байж болох төсөөлөл Буй бүхэн төсөөллөөс эхтэй гэж төсөөлвөөс Бүгдээр юуг хэрхэн төсөөлдөгөө зөвшилц, ингэхдээ Өөрийн төсөөллийн хаан бүү бол Өрөөлийн төсөөллийн боол бүү бол Нэгэн зүйлийг ойлгон зөвшилцсөн Нэгдсэн төсөөлөл үг...