Би байгаа нь миний болоод бусдын төсөөлөл
Би байхгүй нь миний болоод бусдын төсөөлөл
Биет юмыг л байдаг гэх нь төсөөлөл
Биегүй байсан ч байж болно гэх нь бас төсөөлөл
Гарцаагүй үнэн мэт өчигдрийн төсөөлөл
Өнөөдөр худал мэт болох нь төсөөлөл
Гаслам тэнэг мэт өнөөдрийн төсөөлөл
Маргааш зөв мэт болох нь төсөөлөл
Төрөх нь эхлэл гэх нь төсөөлөл
Төрөх нь үргэлжлэл гэх нь төсөөлөл
Үхэл эцсийн цэг гэх нь төсөөлөл
Үхэл үргэлжлэл гэх нь төсөөлөл
Хэн нэгэнд сэтгэл алдах нь төсөөлөл
Хариуд нь нөгөөх хайрлан дурлах нь төсөөлөл
Харах ч үгүй эс тоох нь ч төсөөлөл ...
Өвдөх нь төсөөлөл
Загатнах нь төсөөлөл
Өширхөх нь төсөөлөл
Өршөөх нь төсөөлөл ...
Төсөөллийг төсөөлж болно гэх нь төсөөлөл
Төсөөллийг төсөөлж болохгүй гэх нь төсөөлөл
Төсөөлөлгүй бол хүн биш гэх төсөөлөл
Төгс биш ч байж болох төсөөлөл
Буй бүхэн төсөөллөөс эхтэй гэж төсөөлвөөс
Бүгдээр юуг хэрхэн төсөөлдөгөө зөвшилц, ингэхдээ
Өөрийн төсөөллийн хаан бүү бол
Өрөөлийн төсөөллийн боол бүү бол
Нэгэн зүйлийг ойлгон зөвшилцсөн
Нэгдсэн төсөөлөл үгүй бол
Нэг мэдэхэд бусдын зууш болж
Ниргэсэн хойно нь хашгирав болно

Comments

Popular posts from this blog

Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт

Хилийн чанад дахь Монголчуудын ирэх 4 жилийн төлөв ба санал хүсэлт, уриалга